Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төлбөрийг 1.25 ам.доллар болгов Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК худалдан авсан билээ.
“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо “Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.
“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.
“Экспо Монгол” үзэсгэлэн гуравдугаар сард болно Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн “Экспо-Монгол” олон улсын үзэсгэлэн, яармагийг гуравдугаар сарын 23-25-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Хятад занарын хийн олборлолтоо 23 дахин нэмэгдүүлнэ 2020 он гэхэд Хятад улс занарын хийн олборлолтоо 23 дахин нэмэгдүүлж, жилд 30 тэрбум м3 хүргэхээр төлөвлөж байна.
“Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүллээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ.
Монгол улс нүүрсний экспортоороо Вьетнамаас ч доогуур байна Уул уурхайн яамнаас геологи, уул уурхай, газрын тосны салбарын өрсөлдөх чадвар болон ил тод байдлыг өсгөх зорилгоор “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
“Рио Тинто” 2014 оны тайлангаа гаргав Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2014 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд “Рио Тинто” компани 6.53 тэрбум гаруй долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны үзүүлэлтээ 78%-иар ахиулж чаджээ.
Эх орончдын эгэл түүх В. Путин шийдэмгий шийдвэрүүд гаргасаар байна. Тэрбээр тун чиг яарч буй бөгөөд уншигч Таны газрын зураг дээр харж буй Транссибирийн төмөр замыг дагуулан В. Путин мөнгө “цацсаар” байна.
Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Гацууртын ордын 20%-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов Монголын нүүрсний томоохон олборлогч компаниудын нэг “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ.
Орос, Хятад хамтран дэлхийн хамгийн том ДЦС-ыг байгуулна Хятадын эрчим хүчний сүлжээний Төрийн корпораци /SGCC/ болон Оросын эрчим хүчний “Интер РАО” холдинг хамтран, Амурын бүс нутаг дахь Ерковецийн нүүрсний ордод нийт 15 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Эгийн голын сав газрыг хамгаалах Санамж бичиг байгуулжээ Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж усан цахилгаан станц баригдах нутгийн иргэдэд өөрсдийн хийж байгаа ажлуудыг танилцуулсаар ирсэн юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий 471 дүгээр зүйл нэмсүгэй.
Гацууртын ордын 20%-ийг эзэмшинэ Засгийн газраас өнөөдөр стратегийн ордоор батлагдаад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Уг тогтоолын төсөлд төр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн 20%-ийг эзэмших санал оруулжээ.
Стратегийн ордын төрийн хувийг шилжүүлэх хуулийн төсөл өргөн барив Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Olympic Dam уурхайн ажилчдыг цомхотгоно BHP Billiton компани зардлаа багасгах зорилгоор Австрали дахь зэс, ураны Olympic Dam уурхайн ажилчдаа цомхотгохоор болсон байна.