Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбумаар багасав Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улс оны эхний 7 сард 6 тэрбум 88 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 50 сая доллараар нэмэгдсэн байна.
Зэс нийт экспортын 40% бүрдүүлэв Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Drill & Blast Masterclass 2014 Өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр хоёр өдрийн сургалт-семинар ирэх 9 дүгээр сарын 18-19-нд Туушин зочид буудалд болно.
Ямар хэлэлцээрүүд үзэглэх вэ БНХАУ-ын Дарга Си Жинпины айлчлалаар Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал зурах бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол нутагт морилон саатахдаа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулна.
Бээжин орчимд нүүрс хэрэглэхийг хориглоно Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд 2020 оны сүүл гэхэд улсынхаа нийслэл орчмын нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох тухай шийдвэр гаргажээ.
Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.
“Рио Тинто”-ийн ашиг 5.1 тэрбум доллар болов “Рио Тинто” группын үндсэн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар өсч, 5.1 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр нэгж хувьцааны ногдол ашиг нь 96 цент болж 15%-иар өссөн байна.
Удоканы зэс баяжуулах үйлдвэрт Эрдэнэтээс түүхий эд авна ОХУ-ын Забайкалийн хязгаар дахь зэсийн Удоканы орд газрыг ашиглах төслийн хүрээнд байгуулах зэс баяжуулах үйлдвэрт Монголын “Эрдэнэт”-ийн уурхайгаас түүхий эд нийлүүлэх аж.
“Болд Төмөр Ерөө Гол” компанийн 10 жилийн ой тохиож байна Монголын төмрийн хүдрийн салбарын томоохон компаниудын нэг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК үүсэн байгуулагдаад 10 жилийг ардаа орхижээ. Тус компани 2004 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол хэмээх газар хайгуулын ажлаа эхлүүлж, уурхайн цогц бүтээн байгуулалт, тэр дундаа хувийн хэвшлүүд дотроос Монголд анх удаа экспортын “Баянгол төмөр зам”-ыг байгуулсан юм.
380 сая долларын ГШХО оржээ Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 380.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ оржээ.
Хятадын аж үйлдвэрлэл үргэлжлэн өсч байна Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Manufacturing PMI өнгөрсөн 7 дугаар сард 51.7-д хүрч, сүүлийн хоёр жил гаруй хугацааны дээд хэмжээнд хүрчээ.
Аспайр, Noble “Нүүрстэй” төслийн хайгуулыг эхлүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Хөвсгөлийн Мөрөнгөөс 10 км зайтай орших “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийнхөө хайгуулыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
Turquoise Hill Саутгоби дахь эзэмшлийнхээ талыг зарав ”Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компани Southgobi Resources компани дахь эзэмшлийнхээ тал хэсгийг Хонконгийн биржид бүртгэлтэй National United Resources (00254) компанид борлуулахаар тохиролцсоноо зарлалаа.
Мечел, Өмнөд Солонгосын компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Тува дахь нүүрсний Элга ордыг эзэмшигч “Мечел” компани жилд 2,8 сая тонн эрчим хүчний нүүрс Өмнөд Солонгосын “SG Global” корпорацид нийлүүлэх санамж бичèã байгуулав.
Freeport Индонезийн уурхайнхаа зэсийн экспортыг үргэлжлүүлнэ Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Freeport McMoran компани ирэх 8 дугаар сараас эхлэн зэсийн баяжмал экспортлохоор тус улсын Засгийн газартай өнгөрсөн баасан гаригт тохиролцжээ. Хоёр тал 6 сар удтал хэлэлцсэний эцэст ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ.
Тогтворжуулалтын сангийн орлого 5.8 тэрбумаар давж биелэв Сангийн яамны мэдээлж буйгаар энэ оны эхний хагас жилд Тогтворжуулалтын санд 20.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.
Тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгоно Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх бэлтгэлийг холбогдох байгууллагууд хангаж байгаа аж.
Хятад нүүрс шингэрүүлэх жижиг үйлдвэрүүдийг дэмжихгүй Хятад нүүрснээс шатахуун, байгалийн хий гаргах чухал бус төслүүдийн хөрөнгө оруулалтыг хумих бодлого барьж эхэлснийг тус улсын Үндэсний эрчим хүчний газар мэдэгджээ.
“Саусгоби” 1.3 сая тонн нүүрс борлуулжээ Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компани энэ оны эхний хагас жилд 1.3 сая тонн хагас коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулсан байна.
”Эрдэс боловсруулалт- 2014” форум болно Ийм нэртэй бага хурал 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болно. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо эл хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.