Шинэ мэдээ
Цагаансуваргын асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үед “Шударга ёс эвсэл” уг асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авлаа.
Томтор орд газарт “Ростех” лиценз эзэмшлээ
Якут дахь газрын ховор элементийн Томтор орд газрын “Бурный” хэмээх 12,4 кв км талбайг ашиглах лицензийг 957 сая рублиэр худалдах тендер өнгөрсөн 3 дугаар сард зарлагдсан юм. ОХУ-ын төрийн өмчит “Ростех” болон ИСТ гурппын хамтарсан “Триаркмайнинг” компани анхны дуудсан үнээс 10%-ийг илүү төлөх санал тавьж, тендерийн шалгаруулалтад тэнцжээ.
“Саусгоби Сэндс” үйл ажиллагаагаа сааруулна
Өмнөговь аймгийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт, экспорт явуулдаг “Саусгоби Сэндс” компани үйл ажиллагаагаа 7 дугаар сарын дунд үе хүртэл сааруулж, хумихаар болсон байна.
Орос, Хятад хий нийлүүлэх шинэ маршрутыг хэлэлцэнэ
БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тус улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Газпром”, CNPC компаниуд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ.
Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй
УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хаслаа хэмээн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Energy Corporation буюу “МоЭнКо” компани албан ёсоор мэдэгджээ.
“Рио Тинто” Clermont ордын 50,1%-ийг худалдлаа
“Рио Тинто” компани нь Австрали дахь эрчим хүчний нүүрсний “Clermont” ордын 50,1%-ийг 1 тэрбум ам.доллараар худалджээ. “Clermont” ордын энэ хувийг Англи-Швейцарийн “Glencore” болон Японы “Сүмитомо” хамтарсан “GS Coal Pty” компани худалдан авсан байна.
Мечел Элгагийн төмөр замаа худалдана
Оросын Засгийн газар “Мечел”-д тус компанийн Элга орд руу холбогдсон 321 км үргэлжилсэн 2 тэрбум долларын өртөг бүхий төмөр замын худалдаанд санхүүжилт олгох төлөвтэй байна
Nippon Steel уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн
Японы гангийн “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” /NSSMC/ 1 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр, нүүрсний ашигтай төслүүдийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн буйг тус корпорацийн Дэд Ерөнхийлөгч Кацухико Ота мэдэгджээ.
Siemens Монголд 10 дахь жилдээ
Германы Siemens компани үйл ажиллагаа, технологи болоод олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулах ”Siemens Industry Day Mongolia 2014” арга хэмжээг Кемпински зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг тус компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Замын төлбөр 1 доллар болжээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хураамжийг 1 тонныг нь 1 ам.доллар болгож бууруулжээ. “Энержи ресурс” компанийн барьсан уг замыг өнгөрсөн 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани барьсан өртөг болох 90 сая долларыг ньтөлж, шилжүүлэн авсан билээ.