Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ. Энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2014” экспо уул уурхайн ажил ид өрнөхийг угтан үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Оюутолгойн санхүүжилт хойшилж магадгүй “Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр 2013 оны үйл ажиллагааы тайлангаа гаргажээ. Компанийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн мэдээлсэн байна.
Төрийн өмчит корпорацийн загварууд Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.
“Саутгоби Ресурс” дампуурч магадгүй Өмнийн говийн Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс”-ийн толгой компани өчигдөр өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаснаа мэдээлсэн байна. Үүнд тус компани өр төлбөрөө барагдуулж чадахгүй байж магадгүй болсныг дуулгасан бөгөөд хөрөнгө босгохоор эрэлхийлж буйгаа тэмдэглэжээ.
Биржийг дампууруулах сонирхол ХЭНД БАЙНА ВЭ? Лондонгийн хөрөнгийн биржийн /ЛХБ/ Гадаад харилцааны албаны захирал Антонелла Амедей сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудыг цэгцлэхээр Монголд ирсэн сурагтай.
Гүний хоолойн усны 20%-ийг ашиглана Говьд ус хайран. Ер нь хаана ч байлаа гэсэн ус бол чандмань эрдэнэ билээ. Харин усаар ангасан гэж хэлж болох дэндүү эмзэг экосистемийн нутаг Өмнийн говьд Монголын уул уурхайн үлэмж төслүүд хэрэгжих гэж буй нь хонь, чоно хоёр шиг эсрэг тэсрэг зүйлийг цуг байлгахаар “төлөвлөж” буй мэт. Үнэхээр ус хайран тул уурхайчид ус бага ашиглах бүхий л боломжийг эрэлхийлэх ёстой нь дамжиггүй.
“Модун Ресурс” 510 мянган доллар босгоно Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс” компани 510 мянган ам.долларын санхүүжилт босгохоо мэдээлжээ. Тус компани 255 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг 0.2 центээр үнэлж, хувьцаа эзэмшигчдэдээ хаалттай байдлаар зарахаар болсон байна. ТУЗ-ийн дарга Hugh Warner 200 мянган долларын үнэ бүхий хувьцаа захиалжээ.
Монголын геологчид чуулж байна “Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм.
Боомтын нэгдсэн захиргааг Л.Гүндалай удирдана Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.
С.Цэвэгжав: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлтэд дэвшил гарна УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төлөөллүүд “Метан хий ашиглах төсөл” болон “Нүүрсний тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичигт” гарын үсэг зурсан юм. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжаваас тодрууллаа.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ Ирэх 4 дүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 0,7% буюу 2,6 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
“Рио Тинто” 9.4 тэрбумын татвар төлжээ “Рио Тинто” групп үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд “Рио Тинто” нийт 9.4 тэрбум ам.долларын татварыг улс орнуудад төлсөн байна.
“Роснефть” компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг олон жилийн хугацаанд Роснефть компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцоллоо.
“Шилдэг оператор” шалгаруулна Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Катерпиллар” корпорацийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хамтран “Шилдэг оператор” шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Энхүү тэмцээн нь уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн “MINETECH 2014”-ийн хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.
Хүнд машин, механизмын шоу үзүүлбэр болно Уул уурхайн ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж, үйлчилгээний MINETECH үзэсгэлэн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Төв Азийн орнуудын уул уурхайн салбарынхан чуулна Казахстан улсын Астана хотноо Төв Азийн уул уурхайн MINEX форум 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зэсийн үнэ 6500 долларт ч хүрэхгүй болтлоо буув Зэсийн үнэ 2010 оны 6 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6495 доллар, харин Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг фунт (453.59 гр) нь 2.92 доллар болж буурсан байна.