Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Рио Тинто төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлнэ Англи, Австралийн хөрөнгө оруулалттай Рио Тинто компани 2013 онд төмрийн хүдрийн олборлолтоо 15 хувь буюу 290 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Ашигт Малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Чингис зочид буудал Ашигт Малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Чингис зочид буудал
Төрийн хамаарал хэт их байснаар ажил сайжрах нь юу л бол “Монголын Алт” компанийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч, техникийн ухааны дэд доктор Г.Цогттой ярилцлаа.
Ажлын хэсэг геологи, уул уурхайн салбарын эрх ашгийн төлөө ажилласан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод удаагүй байна. Хуулийн төслийг тойрсон янз бүрийн үнэлэлт, дүгнэлт ч эхнээсээ гарч эхлэв. Энэ үед хуулийн төслийг Боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяаг урьж, хуулийн шинэчилсэн найруулгыг тойрсон зарим асуудлаар ярилцлаа.
Уул уурхайн салбарын зөв хөгжилд том алхам болох төсөл Монгол улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тайлбарлаж байна.
М.Энхсайхан Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудлаа “Монголын төмөр зам”-ын захирлын албыг хашиж байсан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр М.Энхсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудаж буйгаа олон нийтэд зарлалаа.
Санхүүгийн зээлийн эрсдэлийн талаар ярилцана Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зээлийн эрсдэлийн удирдлага 2013” сэдэвт уулзалтыг энэ сарын 25-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уулзалт үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд Санхүүгийн зах зээлийн нэгдсэн хуралдаан, хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэх зээл гэсэн сэдвээр ярилцах юм.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэнэ Ирэх хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэж тонн тутамд 403,3 ам.доллар болох төлөвтэй байна. Энэ сарын байдлаар газрын тосны экспортын татвар тонн тутамд 395,6 ам.доллар байгаа юм.
Эрдсийн экспорт 390 сая доллараар буурчээ Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын нийт экспорт 4.38 тэрбум ам.долларт хүрсний 89.2 хувийг эрдсийн экспорт бүрдүүлжээ. Гэхдээ өмнөх 2011 оныхтой харьцуулахад манай улсын нийт экспортын хэмжээ 430 гаруй сая ам.доллараар буюу 8.99 хувиар буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ.
Норвеги туршлагаа хуваалцлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Норвегийн уул уурхайн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Mongolia Mining 2013 үзэсгэлэн болно Mongolia Mining олон улсын уул уурхайн экспо 2013 оны 4 дүгээр сарын 19-20-нынб өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд 3 дахь удаагаа явагдах гэж байна.
“Centerra Gold” компанийн олборлолт буурчээ “Centerra Gold” компани өнгөрсөн онд 387076 унц алт олборлосон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт аж. Киргизийн Кумторын ордоос олборлох алтны хэмжээ багассанаас шалтгаалж, ийн буурчээ.
Эко сургуулиудад гэрчилгээ олгоно Эко сургуулийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Чингис зочид буудалд болно. Гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гардуулах аж.
Уул уурхайн хуанли 2013 Уул уурхайн хуанли 2013
“Ордын дахин хуваарилалт хийх санаархал гэж харж байна” Хуулийн төслийн талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н. Алгаагийн байр суурийг сонирхов. Ассоциаци нь 170 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг.
Ашигт малтмалын шинэ хуулийн төслийн хэлэлцүүлэг болно Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтэд ил болоод удаагүй байгаа. Уг төслийг тойрсон олон янзын байр суурь, санал хүсэлт өрнөж буй энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томоохон хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд Blue Sky-д зохион байгуулахаар болжээ.
Монголын эрчим хүчний хөгжлийн асуудлыг “Future Mongolia” үзэсгэлэн хөндөнө “Future Mongolia” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний талаар зохион байгуулагчид өнөөдөр “Blue Sky” цамхагт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Төмөр зам, дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй гэв Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны гуравдугаар зөвлөлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд хаалттай үргэлжилж байна.
М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өглөө Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг мөн ажлаас нь халсан нь багагүй дуулиан тариад байгаа.
Aspire Mining компанийн хувьцаа өсчээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining (ASX: AKM) компанийн хувьцаа 61.9 хувь буюу 0.175 австрали доллар болж өсчээ.