Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад улс Монгол Улстай боомтын хил холболт, ашигт малтмал, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана ​​​​​​​Хятад улс Монгол Улстай боомтын хил холболт, ашигт малтмал, дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болголоо. Үүнд: “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,   “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг багтаж байгаа юм. 
UBS банк: 2025 онд зэсийн үнэ 10500 ам.доллар болно Эрчим хүчний шилжилтэнд шаардлагатай зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт багасах учир, 2025 онд 200 мянга гаруй тонн зэсийн нэмэлт эрэлт хэрэгцээ үүснэ. Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ 2025, 2026 онд нэг тонн нь дунджаар 10,500, 11,000 ам.доллар байх төлөвтэй гэж UBS банк пүрэв гарагт мэдэгдлээ.
Нүүрсний үнийн бууралтыг экспортын биет хэмжээг өсгөн нөхнө Засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлт эрчимжиж 8%-д хүрнэ хэмээн төсөөлсөн бол  Азийн хөгжлийн банк 6%-иар өснө гэж тооцоолжээ. Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байх нь өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбарын санхүүгийн нөхцөл байдалтай шууд холбоотой.
Монгол Улс уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic-ийн чиглэлээр “Huawei”-тай хамтарна Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын технологийн компани “Huawei”-тай хамтран ажиллахаар болж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. 
"Newmont" компани Кадиа уурхайг 2050 он хүртэл ашиглана Австралийн уул уурхайн "Newmont" компани тус улсын хамгийн том далд уурхай болох Кадиагийн үйл ажиллагааны зөвшөөрлийг 2050 он хүртэл сунгах хүсэлт гаргасан байна.
The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаар хэвлэгдлээ Та энэ удаагийн дугаараас сэтгүүлч И.Отгонжаргалын “Арагшаа шидэгдсэн аж үйлдвэржилтийн төсөв” нийтлэл, “Mining Week & MinePro-2024” чуулга уулзалтын дэлгэрэнгүй бүрэн сурвалжилга, “Чухал ашигт малтмалын салбарын бодлого тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж байна” сурвалжилга, “Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна” эрдсийн зах зээлийн мэдээ болон бусад мэдээ, сурвалжилга, нийтлэл, мэдээллийг унших боломжтой.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилд 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу буталж, ангилж, хольж, дамжуулан ачих байдлаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороодод шилжүүллээ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүллээ.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.
Н.Учрал: Нийт төслийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана Өнөөгийн байдлаар Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж байна. Нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна
Газпром 2024 оны хөрөнгө оруулалтаа 16.9 тэрбум долларт хүргэнэ Газпромын экспорт, дотоодын нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус компани 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 4%-иар нэмэгдүүлж, 16.9 тэрбум доллар болгон өсгөлөө гэж Оросын байгалийн хийн аварга компани санхүүгийн шинэ төлөвлөгөөгөө баталсны дараа мэдэгдлээ.
Цөмийн энергийн тухай хуульд АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилна Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Урагшлах ёстой эрчим хүчний төслүүд Эрчим хүч бол аливаа улсын тусгаар тогтнолын нэг баталгаа болдог, ач холбогдлын хувьд ч нэлээд жин дардаг салбар. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт эрчим хүчгүйгээр урагшлах боломжгүй билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Эдгээр төслийн нөхцөл байдал одоогоор ямар байгааг танилцуулъя.
Vale, Jinnan компаниуд Оман дахь төмрийн хүдрийн үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулна Бразилийн Vale болон Хятадын ган үйлдвэрлэгч Jinnan Iron & Steel групп нар хамтран Оман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулахаа даваа гарагт зарлалаа.
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ "Эрдэнэс Монгол" нэгдэл зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Эдгээр паркт хүнд үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дараах татварын хөнгөлөлт үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганаар зарлалаа.
Норникель 2024 онд олборлох бүх металлын таамаглалыг өсгөв Оросын Норникель компани палладий, цэвэршүүлсэн никелийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд бүх 2024 онд үйлдвэрлэх бүх металлын таамаглалаа нэмэгдүүлсэн.
2025 онд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлж нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлнэ.
ТАНИЛЦ: 14 МЕГА ТӨСӨЛ БОЛОН 14 РЕФОРМ Монгол Улсын Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ыг 10 мянган ам.долларт хүргэх том зорилго тавиад байгаа билээ. Эдгээр амбицлаг ч гэмээр төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл нь эрчим хүч юм. Бүтээн байгуулалтын энгийн нэг алхам болох гагнуур хийхээс эхлээд автоматжуулалт хүртэл бүх зүйлийг цахилгаанаар л хийдэг тул эрчим хүчгүйгээр эдгээр төсөл нэг ч алхам бодитоор урагшлахгүй.
Дорнод аймгийн Матад сум дахь Газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийлээ Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийлээ. Уг нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай нар оролцов.
2 3 4 5 6 7 8