Шинэ мэдээ
Боловсон хүчнээ бодлогоор дэмжих цаг болжээ
Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд боллоо. Уг арга хэмжээ салбарынхаа ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ өнөөдөр тулгамдаж буй олон асуудлаа харилцан ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Б.Чинзориг: Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага өндөрсөж байна
“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хуралтай холбогдуулан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзоригтой ярилцлаа.
“Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлаас ярилцлагаа эхлүүлье. Уриаг харахад эрдэс баялгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар хөгжилд хөтлөх нэг чухал хөшүүрэг гэдгийг тодотгосон санагдлаа.
Манай Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа дараах асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлж ирсэн.
Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ
Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг маргааш /10.20/ МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах гэж байна. Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр үргэлжлэх юм.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцэнэ
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт аравдугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар цахимаар баяр хүргэж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн үг хэлнэ.
“Кантон файр” виртаул үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 15-24-нд, 132 дахь жилдээ “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдон байгуулагдаж байна.
Нүүрсний экспорт гурван тэрбум ам доллароор өссөн байна
Үндэсний статистикийн хороо энэ оны эхний есөн сарын Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал тоон судалгаа үзүүлэлтийг танилцуулаа. Монгол улс энэ оны эхний 9 сард 156 улстай гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 2,4 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31%-иар өссөн байна.
“Экспо Монголиа -2022” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна
Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, гаднын шинэ техник, технологийн дэвшлийг танилцуулах зорилготой “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал хоёр дахь өдөртөө Мишээл төвд үргэлжилж байна. Энэ сарын 14-ний өдрийг дуустал үргэлжлэх уг арга хэмжээг “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор эхлүүлсэн юм.
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна.
Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.
“ЖАЙКА” уул уурхайн салбарын судалгаа, зөвлөмжөө танилцуулна
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж” сэдэвт форумыг энэ сарын 25-нд Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Геологийн төв лабораторийнхон нэгдлээ
“Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ыг нэгтгэн “Геологи, судалгаа шинжилгээний төв” нэртэй төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон, өөрчлөх тухай Засгийн газрын 317 дугаар тогтоол энэ оны наймдугаар сард гарсан.
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллахаар болжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ.
Хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээгдэв үү?
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбараа олон нийтэд сурталчлах, таниулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хийсэн нүсэр арга хэмжээнээс яг ямар бодит шийдэл гарах нь тийм ч тодорхой биш байна. Дараа жилийн чуулганаар ажлынхаа үр дүнг харъя гэвэл өнөөдөр хурлаас гарсан Зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй.
Нүүрсний хулгайг хязгаарлах эхлэлийг тавилаа
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас нүүрсний экспортын талаар хэд хэдэн зохицуулалт хийснийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ.
Тэрээр нүүрсний олборлолтоос эхлээд ачилт, тээвэрлэлт, хилээр гарч экспортлох хүртэлх бүхий л үйл явцыг цахимжуулахаа мэдэгдэв.
Хүүхдийн паркийг Рио Тинто компани тохижуулна
Есдүгээр сарын 7-нд болсон Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаанаар ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Рио тинто компани бүтээн байгуулалтыг хийх юм. Тэгвэл энэ ажил өнөөдрөөс биеллээ олж “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-т Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.