Шинэ мэдээ
ӨМНИЙН ГОВИЙН “ГОЛЛАНД ӨВЧИН”
Нэгэн зууны чанадад говь нутгаас олдсон олон янзын үлэг гүрвэлийн олдворуудыг эрдэс чулуулаг, уран дархчуудын бүтээл, соёл ахуй, тэдгээрийн эд өлгийн цуглуулгатай нь танин мэдэж, биширсээр “Говийн байгаль, түүхий музей”-ээс гарахад хэдийнэ гэгээ тасарсан байлаа.
Олон улсын хуралд “Салхитын уурхайн хаалтын жишиг” төслийг танилцууллаа
“Уурхайн хаалт 2022” Олон улсын хурал Австрали Улсын Брисбэн хотод 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 15 дахь удаагийн Олон улсын энэхүү хуралд MERIT төслөөс "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөллөөс гадна "Оюутолгой" компанийн төлөөлөл , уул уурхайн судлаач эрдэмтэд оролцож байна.
ЭКСПОРТЫГ ГУРАВ ДАХИН ӨСГӨХ “МОНГОЛ ХААЛГУУД”
Монгол Улсын үүд хаалга болсон хилийн боомтуудын өнөөгийн байдлыг уншигч Та бүхэнд танилцуулъя. Хилийн асуудлаар хөрш улсуудтай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, тогтоолын дагуу улсын хилд нийт 39 боомт ажиллахаар тусгагдсан. Эдгээрээс 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: ...
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн давтан аудитад амжилттай хамрагдлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Эдгээр стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллажээ.
2022 он гарсаар төгрөг ам.долларын эсрэг 16.5 %-иар сулраад байна
Боомтуудын хүндрэлээс болоод экспорт, импортын хязгаарлалт эдийн засагт сөргөөр нөлөөлж Монгол Улсад инфляц өндөр, төгрөгийн ханш суларч эдийн засгийн өсөлт саарч байна. Монгол Улс 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр барагдуулах тус тус хуваарьтай.
2019-2021 онд уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 4,3 дахин өсжээ.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “ББЗХ” “Монгол улсын төрийн өмчит уул уурхайн компанийн өрийн бодлого”-ыг шинжилсэн судалгааны тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Корпорейт зочид буудалд болсон уг арга хэмжээнд ТББ, уул уурхайн төрийн өмчит компанийн төлөөлөл, уул уурхайн салбарын бодлого судлаачид, эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн иржээ.
Нийт хүчин чадлын 18 % нь сэргээгдэх эрчим хүч
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Уурхайн хаалтын жишиг төслийг танилцуулах Нээлттэй өдөрлөг болно
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ.
“Оюу толгой” 2021 оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодрууллаа
Найм дахь удаагаа зохион байгуулж буй “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслолоор “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, шилдэг найман компанийг шалгарууллаа. Шилдгээр Өмнөговийн жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний томоохон нэр хүндтэй компаниуд тодорлоо.