Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 3200 тонн зэсийн баяжмал тээвэрлэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюутолгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
ГЕГ: Нүүрсний экспорт хоёрдугаар сард 674 мянган тоннд хүрэв Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. Мөн хугацаанд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.22 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 1.18 тэрбум ам.доллар, импорт 1.037 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн байна. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 11.6%-иар буурсан бол импорт 12.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 142.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.4%-иар буурав.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
ОПЕК: ОХУ-ын нефтийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй Нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК сүүлийн үед өрнөж буй газрын тосны ханшийн хэлбэлзэлд хяналт тогтоох боломжгүйг мэдэгджээ. Учир нь уг ханшийн өсөлтийн гол шалтгаан нь геополитикийн асуудлаас үүдэлтэйг ОПЕК онцолжээ. Мөн ОХУ-ын нийлүүлэлтийг хасах нөхцөлд үүнийг нөхөх боломж дэлхийн хэмжээнд байхгүй ажээ. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ОХУ нь өдөрт долоон сая баррель нефть экспортолдог нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 7%-тай тэнцэх бөгөөд үүнийг орлох хүчин чадал дэлхийд байхгүйг өнгөрсөн даваа гаригт болсон хурлын үеэр тайлбарлажээ.
Нүүрсний экспорт гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тоннд хүрэв Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тонн нүүрс экспортолсон тухай салбарын яам мэдээллээ. Харин хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 3-ны хооронд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд оны эхнээс 228.3 мянган тонныг экспортолсон бол төмрийн хүдрийн экспорт оны эхнээс 366.7 мянган тоннд хүрчээ.
Уул уурхайн хөгжил геологи хайгуулаас шууд хамааралтай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа өөрчлөлт уул уурхайн салбарын хөгжилд сайн, муу тусгалаа олсоор ирсэн. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цаг хугацааны хувьд хэн түрүүлж өргөдөл гаргасан нь авдаг зохицуулалтыг анх тусгасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг зөвхөн гурван үндэслэлээр цуцлахаас гадна шилжүүлэх, барьцаалахад ямар нэг хязгаарлалт байхгүй байсан. 1997 оны хуулийн энэхүү зохицуулалтыг лиценз олголтын хувьд хамгийн либерал байсан, ил тод шуурхай, эрхийн хамгаалалт сайтай байсан гэж салбарын зарим шинжээч дүгнэсэн байдаг.
Ганцмод боомтоор 159 нүүрсний машин нэвтэрчээ Монголын нүүрсний экспортын хамгийн том суваг болох Гашуунсухайт-Ганцмод боомтоор 159 нүүрсний машин нэвтэрсэн (2022.03.02) тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Ингэснээр өдөрт боомтоор нэвтрэх машины тооны хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойших хугацаанд хамгийн олон тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тохиолдол боллоо.
Эрдсийн зах 2022 онд өсөлтөө хадгална Эрдсийн зах зээлийн хувьд 2021 он томоохон өсөлтийн жил байсан бол энэ онд түүхий эдийн ханш өмнөх он шиг огцом дээшлэхгүй болов уу гэсэн таамгийг шинжээчдийн зүгээс өгч байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн нөлөөгөөр үнийн түвшин огцом буурахгүй, тогтвортой хадгалагдах болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ он гарсаар эрдсийн ханшийн үзүүлэлт өсөлттэй гарч байна. Цаашлаад энэ онд ганцхан макро түвшний хүчин зүйлсээс гадна нийлүүлэлтийн шинж чанартай үзэгдэл ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Он гарсаар лити, никелийн ханш нийлүүлэлтийн хумигдмал байдлаас үүдэн огцом өсөлт үзүүллээ. Ингээд Монгол улсын экспортын зарим эрдсийн зах зээлийн төлөв байдлыг хүргэе.
Брэнт газрын тосны ханш 119.78 доллар/баррель болж өсөв Брэнт газрын тосны ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрч өсөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг баррель нь 119.78 ам.доллартай тэнцжээ. Орос, Украины хооронд үүссэн мөргөлдөөний улмаас барууны орнууд хориг арга хэмжээ авах болсон нь газрын тосны томоохон олборлогч хойд хөршийн нефть экспортод томоохон цохилт болно гэж шинжээчид үзэж байна. ОХУ нь газрын тосны экспортоор дэлхийд дээрээсээ хоёрт ордог.
4.2 сая га талбайд хайгуулын лиценз олгож, хөрөнгө татна Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын бодлогын хүрээнд хийх ажлууд болон хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал (2022.02.24) боллоо.
Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ 440 ам.доллар/тонн болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ Австралийн Newcastle боомтоор худалдаалагддаг сайн чанарын эрчим хүчний нүүрсний ханш тонн тутамдаа 440 ам.доллар (2022.03.02) болж өсөөд байна. Ингэснээр өмнөх оны гуравдугаар сарын түвшнээс 357%-иар өссөн дүн боллоо. Ийнхүү эрчим хүчний нүүрсний ханш өсч байгаа нь ОХУ, Украины хооронд үүсээд буй мөргөлдөөний улмаас эрчим хүчний хямрал даамжирч болзошгүй байгаатай холбоотой. ОХУ нь дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нүүрсний экспортын 17%-ийг эзэлдэг байна.
Газрын тосны хоолойн санхүүжилтийг нүүрсний урьдчилгаа борлуулалтаар шийдвэрлэнэ Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Мөн Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.
Чилийн олборлолт буурснаар зэсийн ханш 2.9%-иар өсөв Дэлхийн зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын зэсийн олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын зэс олборлолт 429.9 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 15%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 7.5%-иар тус тус буурсныг Чилийн стастикийн газар даваа гаригт мэдээлжээ.
П.Очирбат:  Шилжилтийн хүнд үед малчид, уурхайчид Монголыг авч гарсан “The Mongolian Mining Journal” сэтгүүл Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулж, “Зууны алдартан” булан нээж, сар бүр нэгэн эрхмийг танилцуулахаар төлөвлөөд байна. Энэхүү булангийн анхны зочин маань уулын инженерээс улсын Ерөнхийлөгч хүртэл ажиллаж, уул уурхайн салбарт олон зүйлийг хийж бүтээсэн Пунсалмаагийн Очирбат юм. Уул уурхайн салбарт хагас зуу  гаруй  жил ажилласан түүний 80 насны ой энэ жил тохиож байгаа юм. Уурхайчин хүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь уул уурхайн салбарынхны бахархал билээ.
Монголбанк оны эхний хоёр сард 2.4 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23.3%-иар буюу 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээг үзэглэв ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2022.02.28) гарын үсэг зурлаа.
Гадаад эрсдэлтэй уялдуулан СТБЗөвлөлөөс зөвлөмж боловсруулна Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал (2022.02.28) зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.
Нүүрсний экспорт он гарсаар 1.2 сая тоннд хүрлээ Энэ сарын 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Төмрийн баяжмалын тухайд төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэрбээр сүүлийн таван жил хагасын турш компанийн удирдах албыг амжилттай хашиж ирсэн бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр цаашид Австралид шинэ албан тушаалд томилогдон ажиллах юм байна. “Оюутолгой”-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондерыг ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болжээ.
2022 онд хөнгөн цагааны хомсдол нүүрлэнэ Олон улсын эрдэс баялгын шинжээчид хөнгөн цагаан үйлдвэрлэлийн дэлхийн хоёр дахь том компани болох “UC Rusal”-ын удирдлагатай уулзалт хийжээ. Тэдний таамаглаж байгаагаар 2022 онд эрэлтээс шалтгаалсан хөнгөн цагааны хомсдол 1.6-1.7 сая тонн хүрэх ажээ.
67 68 69 70 71 72 73