Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“ЗаМайн Сервисиз” ХХК  уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.  “ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава  сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд  тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.
Майкл Клечески: Оюутолгой төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан болов Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв.  Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.
С.Соёл: Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн Сэрээтэрийн Соёл гуай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж, амьдарч, нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэн өдгөө гавьяаныхаа амралтад суугаа ахмад настан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж амьдрах орчин, малын бэлчээргүй болсон нутгийн олон малчид, иргэдийн нэг. Түүний хувьд хамгийн их санаа зовж явдаг асуудал бол говийн ус. Говьд эрдэнэ болсон гүний усаа хамгаалахын төлөө сүүлийн 10 гаруй жил тэмцэж яваа “Цэций гүний ус” ТББ-ын тэргүүн С.Соёлтой ярилцлаа.
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  414.6 км төмөр зам тавих улс төрийн шийдвэр гарснаас хойш   удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  биечлэн оролцов.  Энэ бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд “таатай” нөхцөл бүрдсэн үед өрнөж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд ашигтай ажилласан 800 тэрбум төгрөгийг зарцуулах санхүү  бүрдлээ. Үндэсний цэрэг армийг хөдөлгөж, УБТЗ-ын инженер, мэргэжилтнүүдээр хүн хүчийг ч бэлтгэлээ. Төмөр замын транзит тээврийн тарифын 25 жилийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг Оросын талтай үзэглэлээ. Одоо Хятадын талаас үзүүлэх 50%-ийн хөнгөлөлтийг албажуулах  л үлдлээ.  
Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөртэй болов Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа. Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.
Аюулгүй ажиллагааны жишиг соёлоо Төв аймгийн Заамар сумынхантай хуваалцлаа Уул yурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай (МУУҮА) хамтран “Оюу толгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт өдөрлөгийг 24-нд  зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээж, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавилаа.
Тянжин дахь тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтыг ирэх долдугаар сард эхлүүлнэ  БНХАУ-ын Тянжин хотноо тус улсын “Тянжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тянжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" –тай “Хятад-Монголын олон улсын логистик бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 26-нд боллоо. Уг  гэрээг Монголын талаас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл үзэглэсэн юм. Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тянжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тянжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулж байсан.
“Петрочайна Дачин тамсаг” компанид Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэхийг  шаардлаа Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
Уул уурхайн  7 компанид 54 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.  Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавилаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.
Пратап Сингх: Монгол Улсын стратегийн түншлэлтэй гуравдагч хөрш болно гэдэгт итгэдэг Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
“Oil and Gas-2019” хурал боллоо Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.
Дундговийн жоншны бичил уурхайчид нэгдлээ Дундговь аймагт “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг  энэ сарын 22-нд байгуулж,  орон нутгийн бичил уурхайчид нэгдлээ. Тус аймгийн бичил уурхай эрхлэгчид өмнө нь бие даасан, жижиг нөхөрлөл төдий байсан бол эрх ашгаа хамгаалсан, ашгийн бус төрийн бус байгууллагад нэгдэж байгаа нь энэ юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлтэй байгууллага болж, холбооны   тэргүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн дарга нарыг сонголоо. Эхний удаад тус төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна.
Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад дотоодын нэр хүндтэй судлаачид зэрэг 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон  “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” өнөөдөр “Корпорэйт конвенш центр”-т зохион байгуулагдлаа.  Чуулганы эхэнд   “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болсон юм. Тэд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж буйгаа зарлав. 
ITZONE:  Видео аналитик өгөгдлийн тусламжтайгаар үр ашигтай, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэх боломжтой Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчилалын газрын дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе.