Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уул уурхайн шалгалт нэртэй ” дарамтыг “ арилгана Сэлэнгэ аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон бичил уурхай эрхлэгчдийг шалгалт нэрийдлээр айлгаж дарамталдаг, эд хөрөнгийг хурааж битүүмжилдэг асуудлууд гарч байгаа талаар хэлэлцэж, хурал зохион байгууллаа. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар “хуучин” арга барилаа өөрчилж, зөвлөн туслах ажлаа хийх асуудлыг хөндсөн юм.       
Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв Эрдсийн экспортыг орлогоороо тэргүүлж буй нүүрсний экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 963.5 сая ам.доллартай тэнцэж, 21.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11.45 сая тоннд хүрсэн нь 10.9%-иар нэмэгдсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сарынхаас 74 мянган тонноор буюу 2%-иар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна.
Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Монгол Улсын “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд Метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар өнөөдөр гарын үсэг зурав. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс 2018 онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн “Жейд Метан” компани шалгарсан байна.
RPM Global: Монголын өөдрөг төлөвт итгэлтэй байна  “RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна.  Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг.  Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.   
Бичигтийн боомтоор тээвэрлэлт хийх компаниудад зам засварлахыг үүрэгдэв Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал ирэх сараас өмнө засварын ажлаа эхлээгүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглох тухай өчигдөр мэдэгджээ. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн найман компанийн  (“Олгойбулаг”, “Нагааранз”, “Алаг тогоо”, “Дорнын чулуулаг”, “Андын илч”, “АДАЭ”, “Говьмастер”, “Эрдэнийн босго” зэрэг компани) төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдсэн юм.
Дорноговь аймагт уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр,  Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. 
Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд-эко цемент” үйлдвэр байгуулна Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан. Үндэсний “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт Ховд аймагт цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулахаар заасан нь ажил хэрэг болж, “Ховд-эко цемент” үйлдвэрийн шав тавих ёслол болов.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого 41%-иар өсөв Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.0 сая тн буюу 13.7%, зэсийн баяжмал 34.2 мян.тн буюу 7.8%, молибдены баяжмал 1.3 тн буюу 0.1%, төмрийн хүдэр 469.5 мян.тн буюу 29.3%, төмрийн хүдрийн баяжмал 15.0 мян.тн буюу 1.5%, хайлуур жоншны хүдэр 2.3 мян.тн буюу 6.0%, цайрын баяжмал 1.7 мян.тн буюу 5.7%-иар ихээр тус тус өссөн байна. Харин алт 581.4 кг буюу 20.1%, хайлуур жоншны баяжмал 18.0 мян.тн буюу 84.1%, газрын тос 60.6 мян.бар буюу 2.7%, катодын зэс 439.8 тн буюу 9.2%-иар тус тус буурсан байна.
“Белшина”: Евро стандартын “шинэ эриний”дугуйг Монголын зах зээлд нийлүүлнэ “Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр  юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 7000 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу  орон нутгийн өмчит   “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ  20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл,  20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд  20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож   байна. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав  Засгийн газрын тавдугаар сарын 12-ний өдрийн хуралдаанаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын XXII хуралдаан болно Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар, өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”
“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав “Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 
Энэтхэгийн газрын тосны компаниудын үзэсгэлэн болно Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн анхдугаар үзэсгэлэн тавдугаар 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны санаачилгаар УУХҮЯ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Энэтхэгийн “TATA Projects”, “Afcons Infrastructure” болон “ISGEC Heavy Engineering” компаниуд оролцоно.
Орос дөрөвдүгээр сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ   Оны эхний дөрвөн сарын байдлаар, Орос улс нийт 144.2 сая тонн нүүрс олборложээ. Мөн хугацаанд 59.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-иар буурсан байна. Зөвхөн өнгөрсөн сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ. Төмөр замаар 128 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өссөн байна. Нийт 3.8 сая тонн коксжих нүүрс төмөр замаар тээвэрлэжээ.   Нүүрсний олборлолтоо 2025 онд 545 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд энэ онд Нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэхээр болсон юм.
Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна  Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.
С.Батхүү: Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал Төмөртийн-Овоо нь цайрын хүдрийн орд учир олборлодог ашигт малтмал нь цайр юм. Цайрын хүдэрт зарим төрлийн эрдэс дагадаг. Ашигт малтмалын агууламжийн хэмжээнээс шалтгаалж борлуулах эсэх боломж тодорхой болно. Газрын хөрсөн дэх дурын чулууг аваад үзэхэд Д.И.Менделеевийн үелэх системийн олон төрлийн бодисууд илрэх хэдий ч бүгдийг ялган авах боломжгүй. Манай компанийн олборлож буй хүдрээс цайрын хувьд борлуулалтын үнэ тогтоогдох, дараагийн шатанд хэрэглэх боломжтой. Зарим тохиолдолд дагалдах байдлаар мөнгө илэрдэг. Энэ тохиолдолд худалдааны гэрээний дагуу үнэ тооцож авна. Харин манай экспортод гарч буй баяжмалд Монгол Улсын гаалийн хяналт хийгдэж дагалдах байдлаар ямар нэг метал илэрсэн бол борлуулалтын үнэ тооцох боломжтой эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцдог. Тэр татваруудыг бид 100% төлж байна.
Нефтийн үйлдвэрийн төслийн Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ  Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.  “Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй.