Компанийн мэдээлэл
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Шон Хинтоныг томиллоо
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.
“Тавантолгой” ХК 518.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллав
”Тавантолгой”ХК нь 2024 оны бизнес төлөвлөгөөнд 7,5 сая тонн нүүрс олборлон экспортод 6,9 сая/тн, дотоодод 580 мян/тн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс 2024 оны хагас жилийн байдлаар хөрс хуулалт 11.86 сая м3 буюу өмнөх оны мөн үеэс 112,2 хувь, нүүрс олборлолт 2,33 сая/тн буюу өнгөрсөн онтой харьцуулвал 237,7 хувь, уулын цул 13.98 сая м3 буюу өнгөрсөн оноос 129.9 хувиар тус тус өссөн байна.
Робин Херд: Өнгөрсөн 15 жил бол зөвхөн эхлэл
Трансвест Монголиа ХХК-ийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ 8 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү компани нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.
МАК компани Никкей форумд оролцож устөрөгч үйлдвэрлэх төслөө танилцууллаа
“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын хувийн хэвшлүүдийг төлөөлөн Ази-Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт болох “Никкей” форумд оролцлоо. Энэ үеэр Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын үйлдвэрийн төсөл болон бетон зуурмагийн үйлдвэрийн дэвшилтэт технологиудыг онцлон танилцуулсан байна.
МАК Евро Цемент үйлдвэр 187.8 сая ам.долларыг гадагш урсахаас сэргийлээд байна
Дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс, гамшгуудаас урьдчилан сэргийлэхийн тулд барилгын чанар, стандартыг нарийн мөрдөх хэрэгцээ шаардлага улам өсөж байна. Цемент бол тухайн барилгын чанар, насжилтыг тодорхойлдог гол бүтээгдэхүүн. Дотооддоо томоохон үйлдвэрүүдтэй болсон хэдий ч манай улс БНХАУ-аас цемент импортолж, чанарын асуудал байнга сөхөгдөж байна.
Алтан Цагаан Овоо ордын 2 дугаар шатны бүтээн байгуулалтыг гүйцэтгэнэ
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Алтан Цагаан Овоо уурхайн 2 дугаар шатны өргөтгөл дээр флотацийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжүүдийн угсралтын ажлыг Hexagon Build Engineering компаниар түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж буйгаа зарлалаа. Гэрээний нийт дүн 148.4 сая ам.доллар бөгөөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ Степ Голд компани баталгаажуулсан гэдгээ өнгөрсөн зун зарлаж байсан юм.
“Кито” хүлээлтээс давсан чанар амладаг
Үндэсний хөрөнгө оруулалттай “Мега сэлбэг” ХХК 2014 оноос уул уурхай, барилгын салбарт Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэдгээрийн нэг “Кито” брэндийн бүсийн худалдааны менежер Евгэн Вагоровскийг Монголд ирэхэд нь уулзаж, ярилцлаа.