Эдийн засаг
Нүүрсний үнийн бууралтыг экспортын биет хэмжээг өсгөн нөхнө
Засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлт эрчимжиж 8%-д хүрнэ хэмээн төсөөлсөн бол Азийн хөгжлийн банк 6%-иар өснө гэж тооцоолжээ. Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байх нь өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбарын санхүүгийн нөхцөл байдалтай шууд холбоотой.
Маргаан дагуулсан том төсөв
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентаас МАН, АН, ХҮН нам “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн гэрээ үзэглэж, Хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тодотгол болон дагалдах цөөнгүй хуульд шинэчлэл хийх УИХ-ын ээлжит бус чуулган 8 дугаар сарын 15-наас 27-ны хооронд хуралдаж буй.
Үндэсний баялгийн сан улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой
Монголын эдийн засгийн чуулганы үеэр УИХ, Засгийн газрын урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг онцолж байсны дотор Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн тухай онцгойлон дурдсан юм. Тус чуулганы 11 дэх салбар хуралдааны “Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдал, тулгарч буй бэрхшээл, сорилт болон Үндэсний баялгийн санг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаар гарц шийдэл эрэлхийлж, энэхүү сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон юм.
Нүүрсний экспорт өсч, алтны үнэ тогтвортой байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.
Эдийн засгийн эерэг үзүүлэлт буюу нүүрсний нөлөө
Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.1 тэрбум ам.доллар, импорт 9.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 21.9%-иар, импорт 54.1 тэрбум ам.доллар буюу 6.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
Бүтэлгүйтэх эрхгүй Бүсчилсэн хөгжлийн бодлого
Энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.12.27/ хэлэлцэн баталлаа. УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлах хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг албаныханд даалгав.
Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” эхэллээ
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд ярьж бичиж ирсэн. Бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” эхэллээ.
Нүүрсний экспорт сайжирч 69 сая тоннд хүрлээ
Нүүрсний экспортын тээврийн зохицуулалт сайжирснаар нүүрсний экспорт 69 сая тоннд хүрч, 8,9 сая ам.доллар төвлөрүүлжээ. Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 1,5 сая тоннд хүрсэн мэдээтэй 2024 он гарлаа.
Нүүрсэнд найдсан эдийн засаг
Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт 47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв.