Байгаль орчин
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ
Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай ийнхүү эргэн ашиглахаар болж байна.
“Оюутолгой” дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад 3 дахин бага ус хэрэглэдэг
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тэргүүтэй удирдлагын багийнхан гуравдугаар сарын 2-ны өдөр компанийнхаа 2022 үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ууганбаяр, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймаг болон Ханбогд сумын Байгаль орчны газар, Говийн сав газрын захиргаа, Ханбогд сумын малчдын төлөөллөөс бүрдсэн комиссын шалгалтаар 93.4 хувийн үнэлгээ авсан.
БОАЖЯ, “Рио Тинто Монгол” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт (2022.06.24) гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов. Үүнд: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллах; Байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; Олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах зэрэг багтана.
"Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга" хөтөлбөр хэрэгжүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжиж, цаашид уг хөтөлбөрийг хөгжүүлж, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр байгууллаа.
WoodMackenzie: Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт 30%-иар буурна
Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2050 он гэхэд 30%-иар буурах тооцооллыг “Wood Mаckenzie” судалгааны байгууллага дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2021 оны байдлаар гангийн салбар нийтдээ 3.34 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан бол 2050 онд энэ хэмжээ 2.33 тэрбум тонн болж буурна гэж тооцжээ.
“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож байна
“Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар өнөөдөр Корпорэйт Конвейшн зочид буудалд эхэллээ. Уг семинарыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Сайн дурын кодексын Ажлын албаны зөвлөх Д.Мөнхбат нар хэллээ. Үүний дараа БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Сайханжаргал “Төрөөс усны талаар баримталж буй бодлого”, Усны засаглал төслийн газрын доорх усны мэргэжилтэн Ц.Алтангэрэл “Газрын доорх усны нөхөн сэргээлт”, судлаач, доктор Д.Чандмань “Усны хэрэглээ, ашиглалт, менежмент”, судлаач Г.Даваа “Усны нөөц, түүнийг хамгаалах тухай” зэрэг сэдвээр илтгэлээ. Үдээс хойших хуралдаан “Усны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвүүдээр өрнөх юм.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ямар шатандаа байна вэ?
Дэлхийн дулааралтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэлхий нийтийн ногоон хувьсгалын хүрээнд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгааг Монгол Улс зарласан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээн дэлхийн 83 орны төр засгийн тэргүүний өмнө мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ мэдэгдлийг монголчууд хоёр талтай хүлээж авсан. “Газар нутгийн 80% орчим нь цөлжилтөд өртөөд байгаа энэ үед цагаа олсон шийдвэр” хэмээн зарим нь дэмжиж, талархаж хүлээн авсан бол зарим нь “Боломжгүй зүйл, ямар ч тооцоолол, судалгаагүй зүйл ярилаа” хэмээн шүүмжилсэн.
Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын уулзалт боллоо
Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн сар тутмын уулзалтыг "Эрдэнэс Силвер Ресурс" компанитай хамтран MERIT төсөл нь холбогдох гол оролцогч талуудыг оролцуулан зохион байгууллаа. Энэ удаагийн буюу хоёрдугаар сарын уулзалт нь байгаль орчны суурь мэдээллийг үнэлэх бичиг баримтын судалгаа сэдвийн хүрээнд болжээ. Уг уулзалтад Салхитын ордын Байгаль орчны суурь мэдээллүүдийг үнэлэх бичиг баримтын судалгааг үндэсний зөвлөх "Кью Эм Си" компани гүйцэтгэсэн үр дүнг төслийн оролцогч талуудад танилцуулав.
Оюутолгой: Сүүлийн 10 жилд 914 мянган модны суулгац бэлтгэж, нөхөн сэргээлтэд ашиглажээ
Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа. Оюутолгой төслийн талбайгаас гадна үндсэн дөрвөн дэд бүтцийн байгууламж байдаг. Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, “Ханбумбат” онгоцны буудал, хил хүртэлх засмал зам болон цахилгаан өндөр хүчдэлийн шугам үүнд багтаж байгаа. Уурхай нь 8500 га талбайг хамарч байгаа. Үүнд ил уурхай, хаягдлын сан, баяжуулах үйлдвэр зэрэг олборлолтод шаардлагатай барилга байгууламжийг барьсан байдаг юм.
Уул уурхайн компаниуд 608.5 сая мод тарьж ургуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол (2021.11.12) Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн болон АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичигт (2021.11.10) үзэглэлээ. Уг баримт бичигт АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Кэрри, Хятадын уур амьсгалын тусгай төлөөлөгч Сиэ Жэньхуа нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ирэх оны эхний хагаст багтааж метан хийн ялгаруулалтыг бууруулах талаар ямар ажлууд хийх төлөвлөгөөг дэлгэх ажээ. Үүнээс гадна 2025 онд талууд Парисын хэлэлцээрийн хүрээнд 2035 он хүртэл хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм байна.
У. Хүрэлсүх: Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах зорилтоо 27.2%-д хүргэх боломжтой
Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2% хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.
“Нөхөн сэргээлт 2024” Сэлэнгэ аймгаас эхлэв
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажилласан байна. Энэ ажлын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг зэрэг газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийжээ. Шалгалтаар бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт явуулаагүй зэрэг олон зөрчил илэрснийг албаны хүмүүс тодотголоо.
2033 онд АНУ нүүрсний эрчим хүчнээс бүрэн ангижирна
АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.
Монголд олборлож дуусаад хаалтын нөхөн сэргээлт хийсэн томоохон уурхай байхгүй
Уул уурхайн хайгуул, олборлолтын үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл багасгахыг нэн тэргүүний зорилтоо болгон ажилладаг “Саусгоби сэндс” ХХК-ийн ХАБЭА, байгаль орчны хэлтсийн дарга Д.Ариунболдтой Уул уурхайн салбарын төслүүдийн байгаль орчны үнэлгээ, хэрэгжилтийн талаар MMJ-ийн Л.Номинцэцэг ярилцлаа.
Уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээний дагуу ямар ажлууд хийдэг вэ?
Аливаа төслийг эхлэхийн өмнө байгаль орчинд ямар сөрөг үзүүлэхийг эрэмблэн тооцоолно. Дараа нь бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах гээд үе шаттай.
“Баян айраг эксплорэйшн”-ийн натрийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүлэв
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Баян айраг эксплорэйшн компаний хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй ч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй.
Усны засаглал
Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах аварга төслийг тэд нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ. Товчхондоо уул уурхайн үйлдвэрлэлийг нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагаа тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий. Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр нийгмийн бүх тал тогтож байна.