Уул уурхай
PDAC 2024: MongoliaDay арга хэмжээ 3 сарын 3-нд болно
Үзэсгэлэнд уул уурхайн салбарын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, салбарын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн биржийнхэн гээд эрдэс баялгийн салбарынхан оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Мөн үзэсгэлэн худалдаа, хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөс эхлээд уул уурхайн өвөрмөц шинэлэг үзүүлэнг сонирхож болно.
Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк)-ийн хэлэлцүүлэг” Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд энэ сарын эхээр зохион байгууллаа.
Нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо
Тавантолгой төмөр зам ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах түүхий нүүрс ачих логистикийн төв, төслийн зарим барилга, байгууламж, шугам, сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
Нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат хийжүүлэх технологи нэвтрүүллээ
Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буйгаараа нүүрс олон нийтийн дунд хортой, аюултай гэх явцуу ойлголт бий болсон. Сайнаар бодоход ган хайлуулах өндөр хэм гаргахад нүүрсийг ашиглаж, экспортод гардаг гэдгийг хүмүүс мэднэ. Харин эрүүл мэнд, автомашины шатахуун, хийн түлш, барилгын материал үйлдвэрлэхэд нүүрс өргөн хэрэглэгддэгийг монголчууд барагтай мэдэхгүй.
Гэвч эцсийн эцэстээ нүүрсийг шинжлэх ухаанчаар хэрэглэхгүй бол өнөөдрийн дулаан суух хүсэл хангагдахгүй болохыг Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга Б.Нямтайшир онцоллоо.
Дэлхийн зах зээлд алтны үнэ өслөө
Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрч, аажим буурч 2,030 орчимд хэлбэлзэж байна.
Хүнд үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн татварын нэгдсэн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр экспортыг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн бодит орлогын түвшин сайжрах тул татварын реформд салбар бүрийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцлов.
Б.ТУЛГА: ХИЛИЙН БООМТУУДЫН НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийн бодлого эрэмбэлэгдсэн. Юуны түрүүнд боомтуудыг хөгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэх зорилттой. Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх зураглал хийгээд боомтуудаа хөгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авчрах талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Тулгатай ярилцлаа.
Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллана
Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулахаар ажиллаж байна.
Үсрэнгүй технологи ба үгүйлэгдэж буй бодлого
Арван жил дамнан яригдаж буй зэс хайлуулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг мега төслүүдийн зэрэгцээ жижиг ч атугай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэрлэлийн суурийг тавих цаг үе нэгэнт иржээ.