Уул уурхай
“Mining Week & Minepro 2024”
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining Week Minepro 2024”
“Эрдэнэс монгол" нэгдэл эхний хагас жилийн ажлаа дүгнэв
Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгууллаа.
Аж үйлдвэрлэлийн хувьсгал өрнүүлж, импортлогчоос үйлдвэрлэгч улс болъё
Монгол Улс уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө эхэн үетэй зэргэцүүлээд шахуу 20 гаруй жилийн өмнөөс хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудалд анхаарч, 2003 онд анх энэ чиглэлийн төрийн бодлоготой болж байсан түүхтэй. Зургаан жилийн дараа буюу 2009 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирлээ.
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ НЭГ АЛХАМ
Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна
Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулган боллоо
чуулганыг yул уурхайн инженерийн шийдэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Орем трейд ХХК OREM TRADE LLC ,“Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо”, Финлянд Улсын “Меtso" Metso компани хамтран 5 сарын 22-нд зохион байгууллаа.