Уул уурхай
Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс экспортлов
Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2022.05.04) танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.
Уул уурхайн салбарын цалингийн ялгаа
2021 онд улсын дундаж цалин 1280 мянга орчим, үүнээс эрэгтэйчүүдийн дундаж цалин 1390 мянга, эмэгтэйчүүд 1163 мянган төгрөгний цалин авч байна гэсэн судалгаа гарчээ. Боловсрол эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, барилга, банк, мэдээллийн технологи гээд бүхий л салбарынханы цалингаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс 50-300 мянга орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн ялгаа харагдана. Харин эрчүүдээс эмэгтэйчүүд их цалин авдаг ганцхан салбар нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд 2019 оны судалгаагаар эрчүүдээсээ 200 мянга орчим төгрөгөөр илүү хөлс авч байсан бол 2021 онд энэ тоо буурсан ч тавин мянгаар илүү гарчээ.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардуулав
МОНВАЛ хороо (Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт), Австралазийн Уул уурхай, Металлургийн Институттэй хамтран, Австрали Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП 2-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодын танилцуулга, мэргэжлийн ёс зүй”, Австрали улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН кодын тайлагнал, арга аргачлал” сэдвээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ны өдрүүдэд нийт 6 модуль сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Катодын зэсийн экспорт он гарсаар 1.1 мянган тоннд хүрэв
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.
Их эрдэмтэн Ядамсүрэнгийн Гомбосүрэн
Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Оны эхний сарын дугаарын зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг, хоёрдугаар сарынхд Хөдөлмөрийн баатар, геологи-минерлогийн ухааны доктор Чойжингийн Хурцыг урьж ярилцсан юм. Энэ удаад бид ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Шинжлэх ухааны доктор, уул уурхайн техникийн профессорын багийн багш, профессор Я.Гомбосүрэнгийн хөргийг нийтэлж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан түүний амьдралын тухай нэгэн удаа, цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй ч салбарын түүхэнд үлдэх гавьяат үйл хэргээс нь товчхон ч атугай хүргэхийг зорилоо.
Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар энэ хэмжээнд хараахан хүрээгүй хэвээр байна.
Нүүрсний экспорт гурван сая тоннд хүрлээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ.
Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
2021 онд хамгийн олон аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргалаа
Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.
Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2020 оны тайланг танилцууллаа. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн нүүрс, зэс, алтны 60 компанид тулгуурлаж тайланг боловсруулсан байна. Манай улс уг санаачлагад нэгдсэнээс хойш ийнхүү 15 дахь удаагийн тайланг бэлтгэн гаргаж байгаа бөгөөд уг тайлангийн Хараат бус хянагч-нэгтгэгчээр “Грант Торнтон аудит” ХХК томилогдож ажиллажээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 2020 онд Засгийн газарт төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газрын хүлээн авсан материаллаг орлогын урсгалыг нэгтгэх гэрээт ажлыг ОҮИТБС-ын 2020 оны стандартын дагуу 2021 оны наймдугаар сарын 6-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
Салбарын сайд Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай явагдаж, нийт ажилтны 97%-ийг Монгол ажилтнууд эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Худалдааны элч Даниел Кавчински уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Оюутолгой төсөл нь Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх нөхцөл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ
“Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлолт, тээвэрлэлтийг ирэх сараас эхлүүлнэ
Экспортын тухайд урд хөрш бараа бүтээгдэхүүнийг нэлээд хязгаартайгаар импортлон авч байна. Нүүрсний тухайд уурхай дээрээс ачилт хийхгүй байгаа тул манай улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээл авч улсын төсөвт төлөх ёстой болж байна. Яг уурхай дээрээсээ олборлолт, тээвэрлэлтээ хийх нь хамгийн чухал. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт, уртын тээврийг эхлүүлэх тухай шийдвэр өнөөдөр гарлаа.
Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 300 болгоно
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.
Уул уурхайн салбар дахь 1195 тусгай зөвшөөрөл эзэмшигчид сүүлийн 5 жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байна
Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.
Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна.
Ч.Хурц: Хүнд үйлдвэрүүдийг байгуулах нь зөв, гэхдээ оновчтой бодлого хэрэгтэй байна
Энэ онд тохиож буй Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг ажиллуулж байна. Энэ буланд салбарын түүхийг бичилцсэн эрхэм хүмүүс залагдах юм. Нэгдүгээр сарын дугаарын зочин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уулын инженер Пунсалмаагийн Очирбат байсан.
Энэ удаагийн зочин бол Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Монголын геологийн салбарыг хөл дээр нь босгож, олон арван ордыг илрүүлэх, томоохон ордуудын нөөцийг тогтоох, ашиглалтад оруулахад гар бие оролцсон түүнийг Монголын эрдэс баялгийн салбарын “толь бичиг” гэж хэлбэл ононо. Тэрбээр ердөө 24 насандаа Улсын ерөнхий геологичоос эхлээд УИХ-ын гишүүнээр ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, салбарын сайд хүртэлх хариуцлагатай албан тушаалыг хашсан юм.