Уул уурхай
Нүүрс экспортын 320 машин гурван боомтоор нэвтэрчээ
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг хоёр долоо хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм. Өчигдрийн байдлаар (2021.09.02) Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна
Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ
Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө.
Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна
Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний экспортоор Орос тэргүүлж байна
Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өсч буйг графикаас харж байна. Тэгвэл мөн хугацаанд тодорхой өдрүүдэд Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм. Тодруулбал, КОВИД-19 халдварын улмаас дөрөвдүгээр сард 2 хоног, тавдугаар сард 5 хоног, 6-7 дугаар сар дамнан 28 хоног 0 зогссон бол наймдугаар сарын 23-наас боомтоор нүүрсний экспорт бүрэн зогсоод байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг УУХҮ-ийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан ажилласан байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг Ажлын хэсгийнхэн онцолж байна.
Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт зогслоо
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт бүрэн зогссон тухай “Фэнвэй Энержи” агентлаг мэдээллээ. Боомтын нүүрсний экспорт өчигдрөөс (2021.08.23) эхлэн бүрэн зогссон ч зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа ажээ. Одоогоор тус боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоох төлөвтэй байна. Ийнхүү нүүрсний экспортыг зогсоох болсон нь Хятадын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах болсонтой холбоотой юм байна.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 дахин өсчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,905.0 тэрбум төгрөг буюу 50.4 хувиар өсчээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
Эрсдэлд “туугдагсад”
Манай улсын эдийн засгийн “эрүүл мэндийг” тодорхойлохуйц эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр “хүнд” гэсэн онош тодорч байна. Төсвийн зарлага алдагдлаас эхлээд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, шатахууны ханш, цар тахлын халдварын тохиолдол гээд бүгд өсөлттэй. Яг л бирж дээр хувьцааны ханшууд шил шилээ даран “улайдаг” шиг.
Нэгдсэн төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Уг нь түүхий эдийн өндөр үнээс эрдсийн экспорт хангалттай орлого бүрдүүлж байгаа. Уул уурхайн “Аюулгүй бүс”-д халдвар алдагдсанаас сүүлийн дөрвөн сар дараалан тодорхой өдрүүдэд гол боомтуудын тээвэр 0 зогсч, тэр бүрд экспорт тасалдав. Долдугаар сарын 15-ны байдлаар, нүүрснээс 1 тэрбум ам.доллар (7.5 сая тонн), зэсийн баяжмалаас 300 сая ам.долларын (90 мянган тонн) орлогын боломжийг алджээ
Эрдэс баялгийн цахим засаглалд шилжиж байна
Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас “Эрдэс баялаг-цахим шилжилт” цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав.
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
Шивээхүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарцыг ашиглалтад орууллаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Н.Алгаа: Ямар чанарын стандарттай бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгчид тогтоодог
“Төрийн, хувийн олон компаниуд өөрсдийн үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулдаг, АМНАТ болон бусад татвар ногдуулах талаасаа ч замбараагүй гэдгээс үүдэн Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал олон жил яригдаж байна. Одоогийн төслөөр, биржид төрийн өмчит компаниуд хамаарч, цаашдаа хувийн компаниуд оролцоход нээлттэй аж.
Эрдэс баялгийн бирж байгуулахад дэд бүтэц бий болгох том ажил бий. Маш их дата өгөгдөл хэрэгтэй, интернетийн өндөр хурд шаардлагатай, гэрээний мэргэшсэн диллер чухал. Энэ бүгдэд их хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Баялгийн засаглалаар Монгол Улсын "Орон нутгийн үр нөлөө"-ний үнэлгээ буурчээ
Баялгийн засаглалын үзүүлэлтээр “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” гэсэн ангилалд манай улс багтсан. Мөн “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна. Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны Баялгийн засаглалын индексээс 14 оноогоор буурсан байна.
Гашуунсухайт боомтоор “Ногоон бүс” байгуулах хүртэл нүүрс нэвтрүүлэхгүй
Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н орлогоос давсан хөрөнгө оруулалт
“Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
Олон улсад уул уурхайн биржүүд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулснаар өндөр өгөөжтэй ажиллаж байна
“Эрдэс баялгийн бирж ” гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” нэрлэх нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний бирж зэрэг олон улсын, бүс нутгийн болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг.
Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
Уул уурхайн салбарын залуучуудын хөгжлийг дэмжих Зөвлөл байгуулав
УУХҮЯ нь эрдэс баялгийн салбарын залуусын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж өнөөдөр (2021.05.28)анхны хурлаа хийжээ. Хурлын үеэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмын төслийг хэлэлцэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/ 28 тоот тушаалаар батлагдан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/16 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авсан юм. Улмаар тус журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.12) цахимаар зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн оролцоотой энэхүү хэлэлцүүлгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо ямар асуудалд анхаарлаа хандуулж, зарчмын саналуудаа тусгах талаар хэлэлцэх аж. Гэхдээ уг төслийг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг танхимын болон цахимаар зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна хэмээн төсөлд тусгажээ.
2021 онд Хятад 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй
“Монгол нүүрс” ассоциаци, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас хамтран хоёр улсын нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаарх “Нүүрсний экспорт 2021” цахим хурлыг зохион байгуулж байна. “Today Think Thank”-ын судалгаагаар, энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй. Монгол Улсаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлж байна. Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжлэл буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг илтгэлд дурдлаа. Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй аж. Уг хомсдлыг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй гэв.