Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцлаа Тус ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан бөгөөд 2019 онд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайг шилжүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан юм. Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгавар авсан  Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн билээ. Өөрөөр хэлбэл бонд гаргах замаар арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2020.12.25) А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэх аж. 
Монгол, Энэтхэгийн тал газрын тосны үйлдвэр, коксжих нүүрсний худалдааны талаар хэлэлцэв УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийсэн байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг УИХ баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг УУХҮ-ийн дэд сайд онцолжээ.
Цар тахлын эсрэг “Аюулгүйн бүс” Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
Сорилтоор тодорсон боломж Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
УУХҮЯ: Уул уурхайн ажилчдын ээлж солихтой холбоотой PCR шинжилгээ авна Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
Ээлж солих ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа Ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал, үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 
Уурхайчдын баярын өдөр тохиож байна Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой, уурхайчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ардын хувьсгал ялсны дараа Богд хаант Ардын засгийн газраас Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж 1922 оны  12 дугаар сарын 25-нд Ардын засгийн газрын төлөөний түшмэл Налайхад ирээд тус уурхайг улсын үйлдвэр болгосон тухай мэдэгджээ. Ингээд энэ өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон уламжлан тэмдэглэж байх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 25-ны өдрийн 187 дугаар зарлигаар Налайхын уурхайн малтагч бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосон ажээ.
Хятадын зэсийн импорт буурчээ  Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. 
Я.Содбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг”  компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг  зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
“S&P Global Platts”: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм. “S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна. Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ.   
Тавантолгой бүлэг ордод аюулгүй бүс байгуулан ажиллаж байна КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.
Уурхайчдын ээлж солих зааврыг баталлаа ​​​​​​​Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталлаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгав.
Энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бага Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч эхлэв. Тодруулбал, тухайн сард Хятад нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд 1.5 сая тонн коксжих нүүрс Австралиас худалдан авч өмнөх сарынхаас 12.4%-иар буурчээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүний гол хүчин зүйл нь хоёр улсын хоорондын худалдааны маргааны улмаас Хятад нь Австралиас коксжих нүүрсний импортоо мэдэгдэхүйц бууруулж байна. Одоо Хятадын зүүн хойд эргийн далайн боомтуудад Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн 39 хөлөг онгоц саатсан тухай “Аргус Медиа” мэдээлэв. 2020 онд 72 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг “Fenwei Energy”-ээс дэвшүүлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний арван сард тус улс нийт 65.3 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.
Салбарын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа Өнгөрсөн сарын 21-28-нд ажилласан Ажлын хэсэг “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүс” байгуулах тухай тушаалын дагуу Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоож ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах зүйлс, тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.
Г.Ёндон: Экспортлогч компаниуд цар тахлын эсрэг “Ногоон бүс” байгуулж ажиллана Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
О.Батнайрамдал: Нүүрсний 854 жолоочийг шинжилгээнд хамруулаад байна УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
КОВИД-19: Нүүрсний экспорт татарч эхэллээ Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
Г.Ёндон: Эхний арван сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын төлөвлөгөө  52%-иар  буюу  9.5 сая тонноор тасарсан. Тэгвэл оны эхний арван сарын дүн мэдээгээр  25 сая орчим тонн нүүрсийг экспортлоод  байна. Энэ нь дөрвөн сарын дотор ойролцоогоор 14 сая тонн нүүрсийг экспортолжээ гэсэн үг. Сард дунджаар 3.5 сая тонн нүүрсийг экспортолж  байгаа. Тэгэхээр “Ногоон гарц”-ын журам хэрэгжиж эхэлснээр нүүрс гаргалтыг цар тахлын өмнөх нөхцөл байдалд хүргэж чадахаар байна. Цаашдаа ч энэ хэмжээг нэмэгдүүлэх боломж бий. Монгол Улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй.
2020 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурна Дэлхийн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 2020 оны судалгааны тайлангаа “S&P Global Market Intelligence” танилцууллаа. Судалгаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 2500 компанийг хамруулсан байна. Тус тайлангийн дагуу, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосны улмаас энэ онд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурах тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст геологи хайгуулын салбар сэргэх хандлагатай байсан ч 2020 онд дэлхий дахинд шинэ коронавирус дэгдсэнээр энэ жилийн хоёрдугаар хагаст геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурав. Урьдчилсан судалгаагаар, дэлхийн хэмжээнд өнгөт металын хайгуулын нийт хөрөнгө оруулалт 2019 онд 9.8 тэрбум доллар байсан бол энэ жил 8.7 тэрбум доллар болж буурахаар байна.
8 9 10 11 12 13 14