Уул уурхай
Дубайн гэрээнд холбогдох Ерөнхий сайдын захирамжууд хууль бус болохыг тогтоов
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэг хамтран ажиллана
Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
Монгол Улсад 15 жил хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл өндөрлөв
УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.
АМГТГ: Салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт өгөх судалгаа авч байна
Манай байгууллага Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт өгөх, тус салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор салбарын холбогдох байгууллагуудаас судалгаа авч байна. Судалгааны асуулгад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор https://forms.gle/2eAcGTLTdVaVygRj7 энэ холбоосоор орж хариулан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар саналаа өгнө үү.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 23%-иар өсөв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1%-иар өссөн байна.
Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан есдүгээр сарын 25-ны өдөр болж Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (07.24) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.
Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.
“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”зөвлөхийг сонгон шалгаруулна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?
“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
УУХҮЯ: Зэс төсөвт төвлөрүүлэх орлогоор тэргүүлэв
Салбарын хэмжээнд оны эхний тавдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний таван сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Тэргүүлэх компаниуд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж байна
Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Ажлын хэсэг: Төслийн зардал нэмэгдэх тусам “Рио Тинто”-д илүү ашигтай
Оюутолгойн хувьд энэ тавдугаар сар “аз муутайхан сар” болж өндөрлөж байна. Учир нь Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр багагүй зэмлэл сонссон төдийгүй гол хувьцаа эзэмшигч “Туркойз Хилл”-ийн хоёр дахь томоохон хувьцаа эзэмшигч “Sailingstone Capital”-аас ч шүүмжлүүлээд амжив. Одоо “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр улам бүр буурч, компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь ердөө 2.3 тэрбум ам.доллар болоод байна. Хэдийгээр Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалтын орлого оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ч энэ нь хувьцааны ханшийн үзүүлэлтийг өсгөж чадсангүй.
Аюулгүй ажиллагааны жишиг соёлоо Төв аймгийн Заамар сумынхантай хуваалцлаа
Уул yурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай (МУУҮА) хамтран “Оюу толгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт өдөрлөгийг 24-нд зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээж, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавилаа.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого 41%-иар өсөв
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.0 сая тн буюу 13.7%, зэсийн баяжмал 34.2 мян.тн буюу 7.8%, молибдены баяжмал 1.3 тн буюу 0.1%, төмрийн хүдэр 469.5 мян.тн буюу 29.3%, төмрийн хүдрийн баяжмал 15.0 мян.тн буюу 1.5%, хайлуур жоншны хүдэр 2.3 мян.тн буюу 6.0%, цайрын баяжмал 1.7 мян.тн буюу 5.7%-иар ихээр тус тус өссөн байна. Харин алт 581.4 кг буюу 20.1%, хайлуур жоншны баяжмал 18.0 мян.тн буюу 84.1%, газрын тос 60.6 мян.бар буюу 2.7%, катодын зэс 439.8 тн буюу 9.2%-иар тус тус буурсан байна.
Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.
Нефтийн үйлдвэрийн төслийн Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.
“Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй.
Стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ
Норвегийн сангийн жишгээр Баялгийн сангаа байгуулж чадвал “Эрдэнэс Монгол” компани групп болж хүчирхэгжинэ. Хүчирхэгжээд зогсохгүй, Монголын нөөц баялаг ихтэй стратегийн ордуудыг эзэмшигч төрийн өмчит группээс иргэн бүр ногдол ашиг хүртэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасан ба тун ойрмогхон Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж буй. Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхой зааж өгсөн энэ хуулийг парламент хаврын чуулганаараа нэг их эсэргүүцээд байхгүй баталчих байх. Тийм нөхцөл өнөөдрийн улс төрд бүрдсэн. Гэхдээ хуультай болох нь чухал ч “Эрдэнэс Монгол” компани Баялгийн сандаа хуримтлал үүсгэхэд нь гол эх үүсвэр нь болох стратегийн ордуудаа зөв менежментээр, бүрэн утгаар нь ашиглаж чадах уу гэдэг ондоо асуудал. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” өнөөдөр маш хариуцлагатай үе дээрээ иржээ гэж хэлж болно.
www.iltodgeree.mn цахим санг олон нийтэд танилцууллаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага санаа тавьж, хоёр жилийн өмнөөс хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим санг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг цахим санг танилцуулсанаар эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй уг цахим сангаар нэвтэрч танилцах боломжтой болжээ.
”Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо