Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэллээ Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 32.9%-иар буурлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэрийг (2020.03.19) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой гэж сайд мэдээлэв.Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22  ам. доллар болж буурсан нь  шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. COVID 19 вирусын улмаас, Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан байна.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл гаргахаар бэлтгэсэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна.
Эрдэнэс Тавантолгойн IPO-д тулгарах шинэ эрсдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км  төмөр зам 2020 оны есдүгээр сард ашиглалтад орж, нүүрсээ зөөж эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн сонгуульд өөрийгөө сойхоор бэлтгэж эхэлсэн түүний хэлснээр бол төмөр замын ажил амжилттай яваа ба Хятадын нутгаар нүүрс зөөдөг тарифтай ижил нөхцөлөөр Алс Дорнодын далайн боомтод хүрэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан гэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Эрдэнэс Тавантолгойн IPO-д хурдасгуур  болж өгнө гэдэгт ч мөн салбарын сайд итгэл төгс хэлж байна.  Гэхдээ энэ бол түүний хувьд бүтэн жилийн өмнө хэлсэн үг бөгөөд өнгөрсөн хугацаанд IPO гаргах хүчин зүтгэл нь цаг хугацааны алдагдалд орж, шинээр үүссэн эрсдэлүүдэд түүртэж эхэлсэн нь нууц биш. 
Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор 300-350, Шивээхүрэн боомтоор 200 машин нүүрс экспортлоно Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээхүрэн боомтод тус тус ажиллаа. Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар энэхүү томилолтынхоо талаар УОК-д танилцуулга хийснээр холбогдох шийдвэрүүд  гаргах юм байна.
Замын-Үүдийн боомтын авто замаар нүүрсний экспорт эхэллээ   Нүүрсний экспорт эхэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн тухай Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс Замын-Үүд боомтоор автомашинууд ариутгалын шаардлагыг ханган БНХАУ-руу нүүрс экспортолж эхэлсэн байна. Авто замаар нүүрний экспортыг битүүмжилсэн чингэлэгтэй автомашинаар хийж байгаа юм. Мөн энэ өдрүүдэд Замын-Үүд боомтод ЗТХЯ-ны сайд  Б.Энх-Амгалан ажиллаж байна.
М.П.Сингх: Монголын коксжих нүүрсийг Энэтхэг импортлох бүрэн боломжтой ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга, Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас суугаа Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингхийг (2020.03.04) хүлээн авч уулзжээ. Уулзалтаар, 2020 онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлах бэлтгэл ажил, ойтой холбоотойгоор хамтарч хийх ажлууд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломж, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцсан байна. 
Бэрхийн далд уурхайн музейг байгуулна 1954 оны есдүгээр сарын 12-нд  Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлийг бий болгосон. 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортлож буй жоншны 75%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн тус уурхай нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлж, боловсруулдаг байв. Өнгөрсөн оны тавдугаар сард  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт албан томилолтоор ажиллах үед уурхайг тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлэхийг “Бэрх” тосгоны иргэд хүсч байсан билээ.
S&P Global Market Intelligence: 2020 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй Канадын Торонто хотноо 88 дахь жилдээ нээгдээд буй PDAC-2020 чуулганд зориулж “S&P Global Market Intelligence”-ээс дэлхийн геологи хайгуулын салбарын судалгааны “Дэлхийн хайгуулын хандлага” (World Exploration Trends) тайлангаа (2020.03.01) нийтэлжээ. 2019 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулд 9.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулсан байна. Энэ нь өмнөх 2018 онд уг үзүүлэлт 10.1 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт буурсан нь зарим түүхий эдийн ханшийн уналт, алтны салбар дахь компаниудыг худалдан авах, нэгдэх зэрэг үйл явц нөлөөлсөн гэж үзжээ. Гэсэн хэдий ч хайгуулын компаниудын тоо 3%-иар нэмэгдэж 1708  болсон байна. 2018 онд хайгуулын компаниудын тоо 1651-д хүрсэн мөн өсөлтийг харууллаа.   
COVID 19 вирусийн тархалттай тэмцэхээр эрдэс баялгийн салбарынхан хандивын аяныг эхлүүллээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Оюутолгой-Ханги авто замын төслүүд дөрөвдүгээр сард эхэлнэ “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
Эрдэс баялгийн салбараас 2019 онд ₮2.9 их наяд-ыг төсөвт төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.
Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт гэж юу вэ? “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн “Эдийн засагт үзүүлж буй уул уурхайн нөлөөлөл” сэдэвт нэгдсэн сургалтад “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэл тавьсан юм. Тэрээр IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацаас зохион байгуулсан Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалыг боловсруулжээ.   “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.   “Хариуцлагатай уул уурхайн (ХУУ) тайлан, удирдамж, стандарт, жишиг шаардлага гэх зэрэг олон нэр томьёотой байдаг. Гэхдээ бүгд нэг системд оруулсан, уул уурхайг зөв хөгжүүлэх, ажиллуулах зорилготой баримт бичгүүд гэж ойлгож болно. ХУУ нь менежментийн ойлголт, тэр дундаа эрсдэлийн менежмент юм.
Өрөмдлөгийн инженер бэлтгэсний 40 жилийн ой тохиож байна Монгол Улсад өрөмдлөгийн инженер бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан Монголын Өрөмдлөгийн Холбооноос “Өрөмдлөг-2019” олон улсын эрдэм шинжилгээний XXI бага  хурлыг өчигдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.  Бага хуралд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн өрмийн инженерийн салбарын түүх сэдвээр тус холбооны Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав, доктор, профессор Л.Төвхөө нар танилцуулга хийж, өрөмдлөгийн салбарт шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдав.
УУХҮЯ: Нүүрсний салбар улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэв 2019 эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс нүүрс 1.1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлэв. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7%-иар өссөн байна. 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 47.87 сая.тн нүүрс, 1.17 сая.тн зэсийн баяжмал, 14.84 тн алт, 4.79 мян.тн молибдений баяжмал, 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр, 42.0 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.11 сая.тн төмрийн хүдэр, 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 76.0 мян.тн цайрын баяжмал, 6.32 сая баррель газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.
Н.Батбаяр:  Уул уурхайг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болгон хардгаа болих хэрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ? Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой.
“Засаглал ба уул уурхай” семинар болов ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас  “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал ба уул уурхай” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэхүү семинарыг Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран явуулсан юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, ашигт малтмал баяжуулалтын технологийн магистр, докторын сургултын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нийгэм, байгаль орчин, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг гадаадын ижил төстэй сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах, салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх, цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх, олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.    
Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгов Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
10 11 12 13 14 15 16