Уул уурхай
16 төрлийн баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар тусгажээ
Монгол Улсын төсвийн жилийн орлогын 20 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүн нь улсын үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэмд бодитой, жинтэй, тогтвортой байдлаар эерэг нөлөөлөл үзүүлдэг. Тэр нь үйлдвэрлэлийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, улсын нэгдсэн төсөв, санхүү, хэрэглээний үнэ, төгрөгийн ханш, хүн амын амьжиргаа, нутагшилт суурьшилд шууд хамааралтай боллоо. 2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 36897.6 тэрбум төгрөгт хүрсний дотор уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний хэмжээ 8779.2 тэрбум төгрөг буюу 23.8%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний (АҮБ) 73%, экспортын 90 орчим хувийг эзэлж байна.
Discover Mongolia 2020 : Компаниудад цар тахлын үеийн бэлэн байдал чухал
“Дисковер Монголиа 2020: Сэргэлтийн шийдэл” чуулган энэ сарын 30-нд болно. Хөрөнгө оруулагчдын олон улсын энэхүү чуулган 18 дахь жилдээ болох гэж байна. Чуулганыг угтан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн сэдэв “COVID-19: Бизнесийн бэлэн байдал /COVID-19: Business readiness/” байлаа. 2020 онд дэлхий дахинаа Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард хилээр нэвтрэх машины тоо 300-500 болж буурсан юм. Оны эхний хагаст манай улсын ДНБ 9.7%-иар буурч, уул уурхайн салбар 29.4%-иар агшихад хүрсэн. Олон улсад цар тахлын дэгдэлт буурах болоогүй байгааг анхааруулсаар байна. Иймд Монгол Улсад цар тахал дэгдэх юм бол хорио цээрийн дэглэмээ чангаруулах нөхцөл байдал үүсэх эрсдэл байсаар буй. Нөгөө талд манай улсын эдийн засгийн гол салбар уул уурхайн үйлдвэрлэл, худалдааг хэвийн явуулах нь чухал юм.
Улаанбадрах суманд цацраг идэвхт хордлого бүртгэгдээгүй
Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь туршилтын үйлдвэрийн орчмын талбайд шинжилгээ хийсэн Ажлын баг (2020.10.05)дүгнэлтээ танилцуулжээ. Ажлын хэсгийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ахлан ажиллаж, хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилснээр “Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлт гарчээ.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Ашигт малтмалын нөөц, баялгийн 2015 оны ангилал шаардлага хангахгүй байна
“МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ” номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд боллоо. Номын нээлтэд Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нарын эрдэмтэн судлаачид, геологийн салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Д.Даваасамбуу, Б.Бат-Очир, Б.Цацрал нар уг номын зохиогчид бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) даргын албан тушаалаа Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн О.Чулуун редактороор нь ажилласан байна.
“Говийн ус – Ногоон хөгжил”-ийн асуудлаар Өмнөговь аймагт чуулж байна
Говийн усны асуудлуудыг шийдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гаргах, иргэдийн дуу хоолойг дамжуулах зорилготой “Говийн ус- Ногоон хөгжил” эрдэм шинжилгээний инновацийн анхдугаар чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан “2017 онд Гадаргын усыг алсын зайнд дамжуулах усан цогцолборын төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн ч шийдвэр болж биеллээ олоогүй хэвээр байна. Улсын эдийн засагт их нөлөө үзүүлж байгаа уул уурхайг бүрэн хүчин чадлаар нь ачаалахад усны хангамж нэн чухалд тооцогддог. Говийн бүсийн усны асуудлын гарц шийдэл олохоор уг чуулганыг зохион байгуулахаар болсон юм” гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
УУХҮ-ийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзалт хийв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2020.08.31) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд коронавирус цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцож цаашид эдийн засгийг сэргээхэд нүүрс болон газрын тосны экспорт чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэлээ
Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад шаардлага тавиад байгаа юм. Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаач хэмээн шаардлага тавьсан.
Салбарын сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.
Уул уурхайн бодлого хаашаа чиглэх вэ?
31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор танхимаа өөрийн хүслээр, УИХ-ын ямар нэгэн лобби, шахалтгүйгээр засгаа байгуулсан анхны Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд үлдэж байна. Түүний засгийн дөрөв нь “давхар дээлтэй”. Бусад нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын итгэлийг ямар нэг хэмжээгээр хүлээсэн, цаашид баг болж ажиллах шалгуур босгыг нь давсан хүмүүс гэж хэлж болно. Ерөнхийлөгч шинэ танхимын бүрэлдэхүүнд ямар нэгэн оролцоо, нөлөөлөлгүй болсон нь Үндсэн хуулийн бас нэгэн шинэ зарчим энэ. Засгийн хямрал төрийн гурван өндөрлөгөөс эхлээд доошоо урсаж сунжирдаг бичигдээгүй зовлонг Үндсэн хууль хааж өгсөн нь дэвшил юм.
УИХ-ын дарга Газрын тосны боловсруулах үйлдвэр, төмөр замын төслийн явцтай танилцаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар сарын 19-нд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд энэ оны долдугаар сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж, захиалагчийн хяналтын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдалыг томилов
Монгол Улсын Засгийн газар өчигдрийн /07.16/ хуралдаанаар нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024 онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдлоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
Бэрхийн далд уурхайн музейн ажил эхлэв
Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг салбарын яам мэдээллээ. Уг ажилд зориулж улсын төсвөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт 5.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагджээ. Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан аж. Эдгээр ажлуудаас эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК, “Монэнергео” ХХК-тай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2020 оны зургадугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.
Тавантолгойн станцыг төр байгуулах нь хоёр талд ашигтай
Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын (ТТЦС) төслийг төр хариуцахаар болсон нь Оюутолгой төсөлд хувьцаа эзэмшигч бүх талд ашигтай шийдвэр боллоо. Учир нь энэ төслийн эрчим хүчний нийлүүлэлт одоог хэр нь гадаад орноос хараат байгаа билээ. ТТЦС нь Оюутолгой төслийн хувьд дан ганц эрчим хүчний дотоод худалдан авалтын үүргээ биелүүлээд зогсохгүй найдвартай эх үүсвэр болох утгаараа ихээхэн ач холбогдолтой юм. ТТЦС-ыг төр хариуцах болсон шалтгаан нь ногдол ашиг авах хугацааг хойшлуулах явдал юм. Тодруулбал станцыг “Рио Тинто” эзэмших тохиолдолд Оюутолгой төсөл дэх Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа одоогоор баримжаалж буй 2048 он байтугай 2060 он руу талийж өгөхөөр байгааг Засгийн газар учирласан. Энэ нь манай улс хэзээ ч ногдол ашиг авахгүй гэсэнтэй агаар нэг хэрэг юм.
Хайгуулын салбар зогсонги байдалд оржээ
Манай салбарт коронавирусээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч байна. Гэхдээ өнөөдрийн улстөржилт СOVID-19-өөс ч илүү салбарыг унагааж, улам хямрааж байгаа. Архангай, Өмнөговь аймгуудад гэхэд хайгуулын олон тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцалсан. Уул уурхайг дан ганц буруутгаад байж болохгүй ээ. Хариуцлагатай байхыг л хаа хаанаа шаардаж ажиллах хэрэгтэй. Валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрс, газрын тосны экспортоо ахиулах ажлыг бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй. Шороон ордын хайгуул үргэлжилж, нөөц өсгөх зорилгоор өрөмдлөг хийж байна.
Нүүрсний экспорт нэмэгдсээр байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нар Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс тээвэрлэлтийн байдалтай (04.24) танилцжээ. Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрээр “2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд, нүүрс тээвэр сэргэснээс хойш хамгийн олон машин гарсан өдөр байлаа” гэжээ. Түүний мэдээлснээр Гашуунсухайт(193), Шивээхүрэн(271), Ханги(43) болон Замын-Үүд(1) боомтуудаар нийт 508 машин нүүрсний тээвэр хийсэн аж.
Тавантолгойн IPO өмч хувьчлал мөн үү?
Эрдэнэс Тавантолгой”-н IPО-г олон улсын бирж дээр гаргах ажлууд сүүлийн арван жил бүтэлгүйтэж ирсэн. Түүхээ сөхөөд харахад гадны гэхээсээ дотоодын улстөржилт, фракцуудын зодоон энэхүү мега төслийг задалж бутаргасан байдаг. 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгой ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ анхлан мэдэгдсэн. Араас нь С.Батболдын засаг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Маш том зорилго тавьж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласан ч хөрөнгө оруулагчдаа шалгаруулж чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлсэн ч бас л урагшлаагүй. Түүний засгийг огцруулснаар төсөл дахиад л нурсан. Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын даалгавраар М.Энхсайхан тэргүүтэй баг маш шаргуу ажиллан төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурахад бэлэн болсон боловч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр спикер З.Энхболд алхны ганцхан тогшилтоор л унагачихаж билээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.