Уул уурхай
Уул уурхайн салбарын үсрэнгүй үе өндөрлөнө
Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Мартин Фергусон тус улсын уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үе өндөрлөх аястай болж ирсэн тухай мэдэгджээ. Тэрбээр уул уурхайн магнат BHP Billiton тус улс дахь Olympic Dam зэс, ураны томоохон төслөө өргөтгөх шийдвэрээ цуцалсныг мэдэгдэлдээ онцолсон байна. Olympic Dam бол Австралийн зэсийн гол уурхайнуудын нэг бөгөөд BHP урт хугацаанд мэрийсний эцэст өргөтгөлийн ажлын зөвшөөрлийг Засгийн газраас аваад байсан юм.
“Чалко” Овооттолгой руу “тэмүүлэхээ больсон”
Өмнөговьд нүүрсний томоохон гурван орд эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хяналтын багцыг Хятадын төрийн өмчийн компани “Чалко” авахаар болсноо зарласнаас хойш цөөнгүй сар өнгөрчээ. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсанаас хойш Монголын төр стратегийн салбар дахь аж ахуй нэгжид хийх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан шинэ хуулийг тавдугаар сард баталсан билээ
Ослыг нууцалсны уршгаар 5 хүн амиа алдав
Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Шаньси мужийн Янг Хуан хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч ноцтой осол болсныг удирдлагууд нь нуусан байжээ. Болсон явдлыг шуурхай мэдээлээгүйн улмаас аврах баг осол гарсан өдрийн маргааш нь уурхайд очжээ.
“Cаусгоби Ресорсез” олборлолтоо бүрэн зогсооно
Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Ресорсез” компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгойн олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм.
Аспайр “Овоот”-ын ашигтай нөөцийг нэмэгдүүлэв
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн ордынхоо ашигтай нөөцийг 178 сая тонн болохыг урьдчилсан байдлаар зарлажээ.
АЛДАГДСАН ОРДУУДАА АВРАХ ЦАГ ИРЖЭЭ, ГЭХДЭЭ...
Эрдэс баялгийн салбар дахь Оросын төрийн бодлого улам чангарчээ. Өнгөрсөн оны сүүлчээр Төрийн Дум хэлэлцэж, Ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Эрдэс баялгийг ашиглах тухай хууль”-д үндэсний шинж чанар агуулсан часхийсэн хэдэн заалт нэмэгдэв.
Рио Тинто Мозамбекээс нүүрс экспортолно
Уул уурхайн гигант Рио Тинто Мозамбекээс анх удаа нүүрс олборлож экспортлохоор болсноо өнөөдөр мэдээлжээ. Тус компани Мозамбекийн Моатизийн нүүрсний сав газарт олборлолт явуулах юм байна. Ирэх сарын дундуур гэхэд анхны экспортоо Азийн зах зээл, тэр дундаа Энэтхэг рүү гаргах юм байна.
Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй
Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.