Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Киргиз Хятад руу нүүрс экспортолно Киргиз улсын Celsius Coal компани Хятад руу коксжих нүүрс экспортлохоор болжээ. Тус компани нь коксжих нүүрсний Uzgen хэмээх ордыг эзэмшдэг бөгөөд боломжтой нөөц нь 250 сая тонн, цаашид ч нэмэгдэх боломжтой ажээ.
Нүүрсний жишиг үнэ хэд болох вэ? Нүүрсний борлуулалтын жишиг үнийг тогтоохдоо гэрээний үнийг мөрдөхөөр өнгөрсөн жилийн аравдугаар сард Уул уурхайн яам шийдвэрлэсэн.
Лацадсан уурхайд хоёр хүн нас баржээ Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн сард Налайхын нүүрсний уурхайд шалгалт хийсэн билээ.
Тавантолгойн 5 төлөвлөгөө “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлээс гарахаар олон ажил амжуулж байна. “Чалко”-той хийсэн нүүрс борлуулалтын гэрээгээ эргэн харж, Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Оюутолгой төслийн “нууц” баялаг... Монголын эдийн засаг сүүлийн дөрөв, таван жилд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд анхаарахуйц сэдэв болж чадсан нь Оюутолгой төслийн хэрэгжилт эрчимжсэнтэй нягт холбоотойг шинжээчид, улс төрчид хүлээн зөвшөөрдөг.
Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ оны сүүлээр бэлэн болно Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.
Жижиг “Тавантолгой” 9 тэрбумын ашигтай ажиллажээ Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өнгөрсөн оны тайлан гарчээ. Тайлангаас харахад өнгөрсөн онд хамгийн их ашигтай ажилласан компани нь орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани байна.
Оюутолгойн маргаан “хит” болж байна Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд үүсээд буй маргаантай асуудлын талаар олон улсын хэвлэлүүд ид “сенсацилж” байна.
Баруун Цанхийн гэрээт олборлогч тодорчээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 оны аравдугаар сард Баруун Цанхийн талбай дээр хоёр дахь уурхайгаа нээж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Баруун Цанхийн талбай дээр уурхай байгуулах нээлтийг хийсэн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалт “тэнгэрт тулав” “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн толгой компани “Рио Тинто” төслийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн билээ.
Уул уурхайн орлогыг Монгол Улсын хөгжилд зохистой ашиглах нь Уул уурхайгаас олж буй орлого ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ, энэ орлогоор хойч үеийнхэндээ хэрхэн хуримтлал бий болгох вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх гэж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.
Уул уурхайгаа унагах бодлого Төрөөс сүүлийн үед авч буй арга хэмжээ, төлөвлөсөн ажлуудыг харахад Монгол улс уул уурхайн салбараа унагаах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх нь гэж харж болохоор байна.
“Эрдэнэт үйлдвэр” хамгийн их орлого төвлөрүүлжээ Их Британийн “Харт Нойрс” групп болон “Улаанбаатар Аудит корпораци” компанийн хамтарсан консерциум Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зургаадугаар тайлан буюу 2011 оны нэгтгэл тайланг энэ оны наймдугаар сард эхэлж 11 дүгээр сард дуусгажээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд нээв Хятадын хойд бүс нутагт асар том ураны орд илрүүлсэн тухайгаа Газар нутаг, эрдэс баялгийн яам нь өчигдөр мэдээллээ. Өвөрмонголын өөртөө засах орны төв хэсэгт олдсон тус орд элсэн чулууны төрлийн ордод хамаарах гэнэ. Одоогоор ордын нийт нөөцийг зарлаагүй байна.
28 29 30 31 32 33 34