Шинэ мэдээ
Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна
Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.
ГШХО 70%-иар буурав
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн 2014 оны урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Уг мэдээгээр өнгөрсөн онд Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 644.3 сая ам.доллар болж буурчээ.
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх хуулийн өөрчлөлтийг түр хойшлуулав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдсэн юм.
Бодлогын зөвлөл эхний хуулиудаа өргөн барьжээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний холбоодын төлөөллөөс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй болох талаар тусгасан.
“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров
Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон.
”МАК Энержи” ХХК цахилгаан станц байгуулна
“МАК Энержи” ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани” 2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаа болжээ.
Нүүрст ордыг 8 сая доллараар зарна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж.
Орхон голын төслийн байгаль орчин, техникийн судалгаа 2016 онд дуусна
Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна.
Эрдэс баялаг 2025: Хөрөнгө оруулагчдад тодорхой санал тавина
Монголын уул уурхайн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдлийг эрэлхийлэх зорилготой “Эрдэс баялаг 2025” хурал хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурлын талаар “Эрдэс баялаг 2025” хурлын Ажлын хэсгийн орлогч дарга, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.