Компанийн мэдээлэл
MMC-ийн өрийн бүтцийн шинэчлэлийн гэрээг эцэслэн баталлаа
Өнгөрсөн сарын эхээр Өмнийн говийн Ухаахудаг коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “Энержи Ресурс” их өрийн дарамтаасаа ангижрах үндсэн даваагаа давж, зээлдүүлэгчид нь өрийн бүтцийг шинэчлэх саналыг ерөнхийд нь дэмжсэн тухай мэдээ цацагдсан билээ.
Тавантолгой төслийг цогцоор нь шийднэ
Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр “Шеньхуа” группын төлөөлөгчидтэй уулзав. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.
Б.Болд “Рио Тинто”-гийн Эрчим хүч, эрдсийн группын захирлаар томилогдов
“Рио Тинто” компани удирдлагын багтаа өөрчлөлт оруулсанаа өнөөдөр мэдэгдэв. Тус компанийн Эрчим хүч, эрдсийн группын Гүйцэтгэх захирал Алан Дэвисийг чөлөөлж, Баатарын Болдыг түүний оронд томилжээ. Ингэснээр Б.Болд нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх хорооны 9 гишүүний нэг болж байна.
MMC өрийн бүтцээ шинэчлэх ажилд “ялалт” байгуулав
Энэ оны эхнээс өрийн бүтцээ шинэчлэхээр хэлэлцээрээ эхлүүлсэн “Энержи Ресурс” компани өчигдөр зээлдүүлэгч талуудтай зээлийн хэлэлцээрийг амжилттайгаар харилцан шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ.
“Рио Тинто” төмрийн үлэмж орд Симандоу-г Хятадад зарна
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Африкийн Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн төслөөсөө татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. “Рио Тинто” нь “Чайналко”-той албан бус гэрээг үзэглээд байна.
“Харанга Ресурс”-ын удирдлага өөрчлөгдөв
Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн удирдлага өөрчлөгдлөө. Энэ сарын 18-нд тус компанийн ТУЗ-ийн дарга Marshall Cooper-ийг чөлөөлж, Brain McMaster-ыг ТУЗ-ийн даргаар томилсон байна.
“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо
Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь сургалт юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилов
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлж, Д.Ариунболдыг Гүйцэтгэх захирлаар томилсон байна. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн.
MMC-ийн орлого оны эхний хагаст 57%-иар буурчээ
Өмнөговь аймгийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation (MMC) өнгөрсөн баасан гаригт оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа.