Компанийн мэдээлэл
“Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт өсөв
Оросын уул уурхай, металын тэргүүлэх компаниудын нэг “Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспорт нэмэгдсэний сацуу Энэтхэг, Вьетнам руу нүүрс нийлүүлж эхэлсэн тухай тус компани оны эхний хагасын үйл ажиллагааны тайландаа дурджээ.
“Трансвест Монголиа” компани Нярайн сувилгааны кабинет тохижууллаа
“Трансвест Монголиа” ХХК нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлал тасагт Нярайн сувилгааны өрөөг сайн дурын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлан тохижуулж, зургаадугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.
Саусгоби зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулав
Монголын томоохон коксжих нүүрсний ордуудын нэг Овооттолгойн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийн толгой компани болох Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай /CIC/ зээлийн хүүгийн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүй болсон тул хойшлуулахаар тохиролцсон байна.
Баруун цанхид “Саусгоби сэндс” олборлолт хийнэ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн дагуу компаниас Засгийн газар, Сангийн яаманд төлбөрөө барагдуулах саналаа ирүүлсэн байна.
Freeport зэсийн томоохон уурхайгаа Хятадад худалдана
АНУ-ын Аризонад төвтэй зэс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компани болох Freeport McMoran Бүгд Найрамдах Конго улсад орших Tenke зэсийн уурхайн хувь эзэмшлээ Хятадын China Molybdenum компанид 2.65 тэрбум ам.доллараар худалдахаар болсноо мэдэгдлээ.
ММС-ийн хувьцааны үнэ 268% өсөв
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ийн хувьцааны үнэ өнөөдрийн арилжаа хаагдахад 0.14 хонконг доллар болж, 80 орчим хувиар өсөөд байна.