Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа.
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) БНХАУ-ын Үханий  Техноло­гийн их сургуультай хамтран GEOMINE-2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа. Энэ үеэр уул уурхайн геотехник, уул уурхайн малталт, ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын үйлд­вэрт хэрэглэж байгаа усны чанар, хэрэглээ, өндөр үнэтэй тоног төхөө­рөмжүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.
“Эрдэс боловсруулалт-2024” хуралд гаднын дөрвөн орны судлаач, мэргэжилтэн оролцож байна Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж байна.
“Mining Week & Minepro 2024” эхэллээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй “Mining week & Minepro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ Улаанбаатар хот Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд  өнөөдөр эхэллээ.
PDAC2025: Олон улсын чуулга уулзалтын албан ёсны мэдээллийн хамтрагч байгууллагаар  "The Mongolian Mining Journal” сэтгүүл ажиллана Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулагчдын дэлхийн тэргүүлэгч чуулга уулзалт болох PDAC 2025 арга хэмжээний албан ёсны мэдээллийн хамтран ажиллагч байгууллагаар "The Mongolian Mining Journal” сэтгүүл www.mongolianminingjournal.com цахим хуудас ажиллахаар боллоо.
Монголын Эдийн Засгийн Чуулган – 2024: Ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм Монголын эдийн засгийн чуулган-2024 долдугаар сарын 8-нд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.
Т.Баттулга: Бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байна Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining-2024  уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай тус арга хэмжээний энэ жилийн онцлог болон төлөвлөж буй  шинэлэг ажлуудын талаар ярилцлаа. 
Hillhead 2024 энэ сарын 25-27-нд болно Англи улсад зохион байгуулагддаг Hillhead 2024 үзэсгэлэн энэ сарын 25-27-нд тус улсын Дербишир мужийн Бакстон хотын ойролцоох Тармакын Хиллхед карьерт болно
Дэлхийн зэсийн ирээдүйг тодорхойлох "Copper to World Conference & Exhibition" болно Австралийн Уул уурхайн технологи, үйлчилгээний (METS) салбарын  тэргүүлэгч холбоо  “Austmine”  нь Австралийн зэсийн салбарын  2024 оны онцлох үйл явдал Copper to World Conference & Exhibition-ийг 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд  Өмнөд Австралийн Аделаида хотод зохион байгуулах гэж байна. 
Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том шилжилт ажиглагдаж байна “Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.  
PDAC-2024:  Гол үйл явдлууд хөшигний ард өрнөдөг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC-2024 олон улсын уул уурхайн  93 дахь удаагийн  чуулга уулзалт Канадын Торонто хотод  энэ сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.   Энэ жилийн PDAC чуулга уулзалт дэлхийн эрдсийн зах зээл дээр алтны үнэ ханш анх удаа бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өссөнтэй  давхцаж буйгаараа онцлог байлаа. 
Бид өмнө алдаа гаргаж байсан, одоо алдаагаа давтмааргүй байна Монгол дахь Америкийн худалдааны танхим AmCham “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр    3 дугаар сарын 19-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham) нь АНУ болон Монгол Улсын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
“Боомтын сэргэлт үндэсний форум-2024” Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Боомтын сэргэлт үндэсний форум -2024” арга хэмжээг зохион байгуулах гэж
Бүс нутгийн газрыг судлах, тандах хайгуулыг Монголд хийх бүрэн боломжтой Монгол Улсын хэмжээнд хайгуулын суурь судалгааг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд PDAC-2024 арга хэмжээний үеэр хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата мэдээлэл бэлтгэх ажилд 40 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар мэдээллээ. Энэ ажлын хүрээнд геологийн суурь судалгааны   олон улсын нээлттэй тендер зарлах юм. 
АВСТРАЛИ МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (AMEП II) AMEП хөтөлбөр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ил тод, хариуцлагатай, өрсөлдөхүйц байдлыг бэхжүүлж салбарын тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажилладаг билээ
ХӨГЖЛИЙН СУДАС БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ОЛОН СЭЖМЭЭР ХОЛБОГДОНО Бүс нутгийн хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээнд олон сэжмээр холбогдож, эдийн засгийн өсөлт авчрах төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриалж байна” тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн 7 хоног” форумд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандлаа
С.Бямбацогт: Авто замын босоо 5 коридортой болохоор төлөвлөж байна Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр эхэллээ. “Бүсийн тээвэр, ложистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт энэ арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт илтгэлээ танилцууллаа.
"Эрдэнэтийн-Овоо 60" Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний хурал Эрдэнэтэд үргэлжилж байна “Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ын Эрдэм шинжилгээний инновацийн төвийн "Оюу" танхимд эхэлж   хоёр дахь өдрөө Эрдэнэт хотод хээрийн судалгаагаар үргэлжилж байна.
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдлаа УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдлаа.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцлээ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан, хэлэлцүүлэг
1 2 3 4