Хурал чуулган
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байна
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
Бодлого, институтийн хүчин зүйл ГШХО татахад сул тал болж байна
Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү?
Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
“Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
“Build Mongolia 2022” нээлтээ хийлээ
“Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа “Степпе Арена” Мөсөн өргөөнд 4-р сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Эдийн засгийн чухал салбар болох уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын шинэ техник технологийг танилцуулж, ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж энд олддогоороо давуу билээ. Уг үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компани оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ИБУИНВУ, Болгар, Герман, Вьетнам, Унгар зэрэг арав гаруй орны Элчин сайд нар оролцлоо.
“Build Mongolia 2022” барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэн болно
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгч “Мега Сэлбэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Барсболдтой ярилцлаа.
УУХҮЯ: "PDAC 2022" чуулга уулзалтад оролцох компаниудыг бүртгэнэ
Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” /PDAC-Prospectors and Developers Association of Canada/ 2022 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд биечлэн, 28-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана.
Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компаниудаа ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Манайд өгөөж , ашгийн иймхэн үзүүлэлттэй Төрийн гэх 106, орон нутгийн өмч гэсэн тодотголтой 273 компани эгнээ байраа эзлэн, эдийн засгийн үзүүлэлтийг хойш татан “тормойсоор”, бас ч болоогүй ах дүүс, үр хөврөл гарган тэлсээр байна. Төр өмчөө бүртгэн, цаашид хэрхэн засаглалыг сайжруулах талаар бодож эхэлсэн гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын ээлжит хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно
“Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.
Засгийн газар: Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ
Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.
"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо
"Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ (2022.03.25) зохион байгуулллаа. Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
Г. Ёндон: Нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэж нэмэгдүүлэхээр ажиллана
“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон илтгэл тавилаа. Сайд “Дэлхийн уул уурхайн салбар шинэ үе шатандаа орж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай ашигт малтмалын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Нөгөө талаас улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хувьд 2060 он хүртэл Хятад улсын баримталж байгаа бодлого, цаашлаад АНУ, Европын холбооны улсуудын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь үе шаттайгаар буурахаар байна.