Хурал чуулган
Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ
“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнгийн хөтөлбөр
2011 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэнгийн арга хэмжээний 10 жилийн ойн үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд болох үзэсгэлэн хойшлогдож, ийнхүү 2021 оны есдүгээр сарын 22-24-ний өдөр нээгдэнэ.
“Хера Экуйпмент” компани автомат хурдны хайрцагтай “Тонли” өөрөө буулгагчийг зах зээлд танилцуулж байна
Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна.
Т. Баттулга: 10 жилийн ойн үзэсгэлэнгийн уриа “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь”
Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ. Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
“Гэрэлт Очирваань” ХХК: "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна
“Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021” үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монголын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Австрали, Беларус, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Гүний уурхайн гүн рүү ‘‘аялах’’-ыг урьж байна
Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд
тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо
муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс
компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн
мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач
нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний
уурхайн блоклон олборлохх технологийн талаар танилцуулга хийнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инновац, технологийн шинэтгэл хийж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл-инновац, технологийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Төрийн албаны зөвлөл ээлжилт уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүд, агентлагийн удирдлагууд оролцлоо. Салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцуулсан юм.
“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ
Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас “Эрдэс баялаг-цахим шилжилт” цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав.
“Эрдэс баялаг- цахим шилжилт” хэлэлцүүлэг маргааш болно
Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
“Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурал боллоо
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Энержи Ресурс” ХХК хамтран “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн цахим хурлыг (06.08) зохион байгууллаа. Хурлыг нээж Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны (МАМБХ) Ерөнхийлөгч Б.Чинзориг, “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж нар үг хэлэв. “Нүүрс баяжуулалтын чиглэлээр бид анхны хурлаа хийж байна. Энэхүү хуралд хамтран оролцож, дэмжин ажиллаж байгаа “Энержи Ресурс” компанийн нийт инженер, техникийн ажилтанд талархлаа илэрхийлье” хэмээн МАМБХ-ийн Ерөнхийлөгч Б.Чинзориг тодотголоо.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулна
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монгол улсын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
World copper 2021: Зэсийн алтан үе
Чилийн Сантьяго хотоос CRU байгууллагын зохион байгуулсан “World copper 2021” чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар холбогдон оролцсон уул уурхайн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын шинжээчид “зэсийн алтан үе” айсуйг тодорхойлов.
Эдүгээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч 2011 оны дээд үзүүлэлтийг шинэчиллээ. Ханш 10 мянган ам.доллар даваад буй энэ цагт зэсийн чуулган уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Мэдээж, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай зэсийн хамгийн том төсөл Оюутолгойн гэрээг өөрчлөн шинэчлэх хэлэлцээрийг өрнүүлээд байгаа үед тун онцлог юм. Чуулган нээгдсэн 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эхлүүлсэн. Хэлэлцээрийн дараа “Рио Тинто”-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд “World copper 2021” чуулганд илтгэгчээр оролцсон нь Оюутолгой дэлхийн зэсийн үйлдвэрлэлд чухал төсөл болохын илрэл юм.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна
Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
“Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлэг болно
Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
“Төмөр замын замын тээврийн аюулгүй байдал-асуудал, шийдэл” хурал болно
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж.
Аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн Екатеринбург хотноо болно
Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж. 2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна.
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ
“Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.
MONGOLIA MINING 2021 үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана
Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөЖ байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Эрдэс баялаг-эмэгтэйчүүд үндэсний III чуулган цахимаар болно
Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо II чуулган “Хамтын хүч хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.