Хурал чуулган
Өмнөговь аймагт говийн бүсийн уул уурхайн чуулган эхэллээ
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ. Тус чуулганд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 20 орчим компани, тэдний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна. “Соёл, спорт цогцолбор”-ын Ёл танхимд зохион байгуулагдаж байгаа тус чуулганы эхний өдөр “Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхайн салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологи гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, панел хэлэлцүүлэг өрнөнө. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Г.Ёндон нарын мэндчилгээг дамжууллаа.
Говийн бүсийн чуулганыг Даланзадгадад зохион байгуулна
Монголын ОҮИТБС-ын уламжлал болсон говийн бүсийн ил тод байдлын чуулган "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулагдах гэж байна.
“Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй
“Coal Mongolia” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга, үзэсгэлэн нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн гэдгийг та бүхэн мэдэх билээ.
Тус чуулга уулзалт нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
Ж.Золжаргал: Нүүрсний экспортыг энэ жил 30 сая тоннд хүргэх боломжтой
"Монгол Нүүрс Ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монголын нүүрсний экспортын төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ онд “Монголын нүүрсний экспорт гуч гаруй сая тоннд хүрэх боломж бийг тодотгосон. Хэдийгээр манай улсад экспортын ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа ч хил гаалийн нөхцөлийг нааштайгаар шийдвэрлэж чадвал ийм боломж байгааг тэрбээр уламжилсан юм. Шивээхүрэн боомтын тээвэрлэлт сэргэсэн үед энэхүү зорилт биелэх боломж бий. Гэхдээ үүний тулд манай улс он дуустал сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай болоод байгаа юм.
Монгол орны метан хийн баялгийг үнэллээ
Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.
PDAC 2022: "Монголын өдөр"
Канадын Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулган (2022.06.13) эхэллээ. "Монголын өдөр"-ийг нээж Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар үг хэлэв.
PDAC 2022: Монголын хөрөнгө оруулалтын хурал болно
"PDAC 2022" хурлын эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын хурал (Mongolia@PDAC2022) болно. Энэхүү хуралд салбарын яам, агентлаг, төрийн бусад төлөөлөл, Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я. Ариунболд болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, мөн салбарын томоохон компаниудын төлөөлөл оролцоно. Тодруулбал тус хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон, хоёр улсын Элчин сайд нар үг хэлэх бол хурлын хоёр дахь хэсгийн эхэнд Үндэсний геологийн албаны дэд дарга Б. Уянга “Ногоон шилжилтийн эрин дэх Монголын түүхий эд нийлүүлэлтийн нөөц бололцоо” сэдвээр сонсгол тавина.
Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалт боллоо
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилго бүхий цахим сургалт (2022.06.10) боллоо. Сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нээж үг хэлэн, УУХҮЯ-наас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж буй эрдэс баялгийн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж буйд холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлэв.
Эрдэс баялгийн салбарын ажилтан та ажлын байрандаа үүрэг, харилцаа, хандлагаа төлөвшүүлээрэй
Байгууллагын гол цөм нь ажилтан, ажиллагсад. Удирдлага чиг үүрэг өгч ажилтан биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин бүх ажилтан тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэнээр хөгжиж эхэлдэг. Ажилтан та эрхтэй бас үүрэгтэй. Хэрэв шаардлагатай зарим хууль танай байгууллагад хэрэгжихгүй байгаа бол хуулиа дагаж мөрдөхийг шаардах эрх ажилтан танд бий. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ–ын боловсруулсан “Салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр”-ийн гол санаа нь энэ.
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн геологийн хорооны хурал Монголд болж байна
Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал (2022.05.30-06.02) манай улсад зохион байгуулагдаж байна. Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм.
“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байна
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
Бодлого, институтийн хүчин зүйл ГШХО татахад сул тал болж байна
Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү?
Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
“Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
“Build Mongolia 2022” нээлтээ хийлээ
“Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа “Степпе Арена” Мөсөн өргөөнд 4-р сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Эдийн засгийн чухал салбар болох уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын шинэ техник технологийг танилцуулж, ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж энд олддогоороо давуу билээ. Уг үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компани оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ИБУИНВУ, Болгар, Герман, Вьетнам, Унгар зэрэг арав гаруй орны Элчин сайд нар оролцлоо.
“Build Mongolia 2022” барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэн болно
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгч “Мега Сэлбэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Барсболдтой ярилцлаа.