Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” сургалт боллоо The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
Эдийн засаг  “зэрэг нэмэхийн өмнө” Яг яаж нэмэх юм гэж үү? Валютын сангийн хөтөлбөрийг амжилттай давах замаар. 2010 оны есдүгээр сард “Bye Bye Standby” хөтөлбөр хэмээн MMJ-ийн дугаар гарч байлаа. Одоо яг ийм баярт мөч ирэхэд жилийн хугацаа үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6-8% дээр тогтворжиж, өрийн хэмжээ буурч, төсвийн сахилга бат сайжирсан эдийн засаг болох учиртай. Гэхдээ Валютын сангийн зургаадугаар ээлжийн мөнгөний цуваа Монгол руу хөдлөх явц ихээхэн удаашралтай байгаа юм. Банкууд хөрөнгийн эх үүсвэрээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсний дараа орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Угтаа дөрвөн сарын өмнө орж ирэх байсан мөнгөний цуваа хойшилсон нь оны эхээр өрнөсөн их улстөржилттэй ч холбоотой байж болох юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” сэтгүүл зүйн сонирхолтой сургалтаар үргэлжиллээ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалтад зөвхөн уул уурхай, эдийн засаг төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр салбарын тэргүүлэх төлөөллүүд оролцож сэтгүүлчдэд хичээл заадаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн салбарын шинэ хандлага, үндсэн ухагдахуунд төвлөрсөн сонирхолтой илтгэлүүд (07/03) сонслоо. Уг сургалтын эхний илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Уг илтгэлээр сэтгүүлчид олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах ёстойг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
“Аспайр Майнинг” компанийн бүтээн байгуулалтад нутгийн иргэд оролцох “Умардын уурхайчин” хөтөлбөр эхэллээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хэрэгжүүлж буй “Овоотын баяжуулах үйлдвэр”, Могойн гол-Овоот-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай 560 км автозам барьж байгуулахаар төслүүдэд нутгийн залуусыг түлхүү оролцуулах зорилгоор “Умардын уурхайчин” сургалтын хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн хүнд даацын автомашины операторын сургалтад хамрагдахаар шалгарсан Цэцэрлэг сумын 10 залуу батламжаа гардан авч, Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх сургалтын төвд хичээллэхээр болж байна. “Умардын уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд “Аспайр Майнинг Лимитэд” компани зардлыг бүрэн хариуцаж уул уурхайн үйлдвэрлэлд оролцох автомашины операторууд, засварын механикуудыг цаашид үе шаттайгаар сургаж, бэлтгэх юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н ажилтнуудыг АНУ дахь OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөрт хамрууллаа.
УУХҮЯ: Зэс төсөвт төвлөрүүлэх орлогоор тэргүүлэв Салбарын хэмжээнд оны эхний тавдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний таван сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах ДЭЛХИЙ Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
“Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
З. Төмөрбаатар:  Метан хийг  олборлох нь  Монгол Улс,  тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд маш чухал Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
“Петрочайна Дачин Тамсаг” тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлав Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.
Тэргүүлэх компаниуд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж байна   Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Б. Ачитсан: Засгийн газрын  зүгээс төрийн бодлогоор дэмжиж, ажил ч урагштай  байна Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
“Chief Mechanic” сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
ABB: Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн  бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийн боломж Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
Уул уурхай бидэнд хэрэгтэй юу? Уул уурхай Монгол орны хөгжлийн тулах цэг, эдийн засгийн хөдөлгөх хүч гэж зарим нь ярьдаг. Харин зарим нь байгаль орчныг сүйдлэгч хамгийн хэрэггүй салбар гэдэг. Тэгвэл уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй бол цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт бидэнд тулгарч байна.   
2020 оны I улиралд Өмнөговь аймагт ДЦС-ын барилгын ажил эхлэнэ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “Энержи Ресурс” компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд ДЦС байгуулах ажлыг эхлүүлэхээр ТЭЗҮ-ийг батлах гэрээг талууд үзэглэлээ.  
"Энержи Ресурс" компани Даланзадгад суманд дулааны станц байгуулахад хөрөнгө оруулна Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ.