Шинэ мэдээ
Үндэсний геологийн албыг энэ жил байгуулна
“Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган нь Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.
Сүхбаатар аймгийн 16 уурхай үйл ажиллагаагаа түр зогсоожээ
“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд боллоо. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Сүхбаатар аймгийн тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 7 сумын удирдлага болон орон нутгийн иргэд оролцсон юм.
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
“Монголын Геологи, хайгуул-2019” чуулган маргааш эхлэнэ
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт маргааш “МПМ” цогцолборт эхлэнэ.
Баялгийн сангийн “популист” менежмент
Салбарын сайдад нэг хүсэл бий. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангаар өргөмжлөх чин хүсэлтэй. Сайд нэгэнт шийдсэн л бол эрч хүчтэй, шийдмэгээр ажилладаг тул Баялгийн сангийн тухай хуулийг өлгийдөж авах хугацаа тун ойртсон байж магадгүй. Хэрэв бүтвэл энэ ажлаар нь түүнийг цаашид овоглодог болно.
“Орон нутаг ба уул уурхай” сургалт эхэллээ
Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны санаачлан хэрэгжүүлж, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Хөгжлийн банк алт үйлдвэрлэгчдэд 19 тэрбум төгрөгийн зээлийг олгоно
“Mongolia Gold 2019” олон улсын чуулган энэ жил “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ. Гурав дахь жилдээ болж буй тус чуулган өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 31 байгууллага үзэсгэлэнгээ гаргаад буй юм.
CAT CARE-2019: Шинэ үеийн экскаваторыг Монголд анх удаа танилцуулав
CAT CARE бол харилцагч төвтэй өдөрлөг. Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, олон улсад нэр хүндтэй Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлал ёсоор энэхүү өдөрлөгийг өөрийн төв оффисын байрандаа гуравдугаар сарын 1-нд зохион байгуулав.
Эрдсийн захад таамаглаагүй гэнэтийн өсөлт тохиов
Манай улсын экспортын гол эрдэс түүхий эд болох нүүрс, зэс, газрын тосны салбарт өнгөрч буй хоёрдугаар сард нэлээд өөрчлөлт ажиглагдлаа. Чухамдаа өсөх үйл явц өрнөж буй бөгөөд эдгээрийн дийлэнх нь таамаглаагүй үйл явдлаас улбаатай байгааг энд онцлох нь зүйтэй. Эрдсийн төрөл тус бүрээр үйл явдал хэрхэн өрнөж буйг авч үзье.