Бодлого
Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой
Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн анхаарал татаж байна.
Талууд хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Үүнд хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болон бусад чухал асуудлыг тусгасан байна.
Оюутолгой төслийн Монголын 34%-д ногдох өрийг бүрэн тэглэнэ
Оюутолгойн төслийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ.
“Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт таван саналыг тусгасан байна. Үүнд, Нэгд, Оюутолгойн төслийн Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэнэ. Ингэснээр цаашид өр үүсэхгүй. Ингэснээр 34%-ийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
О. Батнайрамдал: Баялгийн сангийн хуулиар мега төслүүд урагшлах эрх зүйн орчин бүрдэнэ
Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх зорилт тусгагдсан. Одоогоор дэлхий дээр 130 гаруй үндэсний баялгийн сан 9,3 орчим их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт хөрөнгийн бараг 10 хувийг удирдаж байна гэсэн үг.
Оюутолгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстойг Ерөнхий сайд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй
Одоогийн байдлаар байгалийн хийн хоолой байгуулахтай холбоотой стандарт, журмыг боловсруулж батлуулах ажил ид өрнөж байна. Төслийн хийн хоолой татах маршрут буюу зурвасыг тодорхойлсон бөгөөд Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд 960.5 км урттай хоолой татахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны дараа инженер, техникийн нарийвчилсан зураг төслийн ажил хоёр жил үргэлжлэх юм байна. Мөн хийн нийлүүлэлтийн үнэ тариф болон бусад асуудлаар гурван улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн ажлыг ТЭЗҮ-ийг боловсруулж дуусмагц эхлүүлэх ажээ. Ингээд төслийн ажил 2024 оноос албан ёсоор эхлэх төлөвтэй байгааг Шадар сайд тэмдэглэлээ.
Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, санхүүгийн тайланг ил тод мэдээлнэ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг тэнцүү нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (11.03) өргөн барьсан юм. Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.
“Хилийн үнээр тооцсон бол нүүрс тээвэр ийм байдалд хүрэхгүй байсан”
Сүүлийн үед олон улсын зах зээлд эрдэс баялгийн, тэр дундаа нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойгоор жишиг үнэ нь дагаад өсөж байгаа. Нүүрсний компаниудын хүсэлтээр урьд нь гэрээний үнээр АМНАТ тооцдог байсан ч хуулийнхаа дагуу төлөх нь зөв гэж үзээд энэ оны долдугаар сараас эхлэн жишиг үнээр төлбөрийг тооцох болсон. Сангийн сайд болон УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсгийн баг олон улсын зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ ямар байгаа дээр үндэслэн жишиг үнийг тогтоодог. Нүүрсийг уурхайн амны үнээр бус хилийн үнээр тооцдог байсан бол тээвэр ложистикийн байдал одоогийнхоос арай өөр түвшинд байх байсан. Нүүрсээ зарчхаад л орхидгоос болоод тээвэр ложистикийн асуудал ийм байдалд хүртлээ хүндэрсэн гэж үзэж байна.
Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын ГХЯ-даар баталгаажуулах нь чухлыг тэмдэглэв
Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Тавантолгойн төмөр замын хилийн огтлолцлын цэгийг тохиролцжээ
Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг тохиролцох ажлыг эцэслэн шийдсэнийг (2021.10.13) мэдэгдлээ. Хоёр улсын төмөр замыг уулзуулах хилийн солбицлын эцсийн цэгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж баталгаажуулсан байна. Энэ тухай Сангийн сайд Б. Жавхлан уг чиглэлийн төмөр замын хилийн солбицлын асуудлыг олон жилийн өмнө ярилцаж тохиролцсоны дагуу шийдсэн болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл Хятадын талаас оруулж ирэх нарийн царигтай төмөр замыг манай нутаг дахь өргөн цариг бүхий төмөр замтай уулзуулж, Монголын талдаа ачиж буулгах терминалыг байгуулна.
Гашуунсухайт боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ
Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.
УИХ-ын даргад хүрсэн хөрөнгө оруулалтыг сайжруулах саналууд
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой байр сууриуд сүүлийн хэд хоног идэвхтэй байна. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын урсгалыг татах чиг гарцыг нээх тус хуулийн талаар эрх баригч МАН-ын бүлэг дээр яригдаж байгаа ба цаашид УИХ-аар хэлэлцэх юм. Хэдийгээр Монгол улс хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй ч хөрөнгө оруулалтын урсгал гаднын бусад оронтой харьцуулахад хангалтгүй. Статистик дүн мэдээнээс харахад, 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81%-ийг байгалийн нөөц баялагт чиглэсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм.
Цар тахлын байдал Хийн хоолойн төслийн ажлыг удаашруулж болзошгүй
Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёр дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон.
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.
Эрдэс баялгийн бирж байгуулахад сайн ТЭЗҮ чухал
“Эрдсийн экспортын худалдааг нэг цонхны бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна” хэмээн 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт туссан. Бодлогын баримт бичиг батлагдахын өмнөх жил (2013) боловсруулсан Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг 2015 онд Р. Жигжид сайдын үед Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч хэрэгжүүлэх боломжгүй гээд буцаасан юм. Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн заалтуудыг үндсэнд нь хуулбарлаж тавьсан байлаа. Түүнчлэн Үнэт цаасны тухай хуулийн заалтыг тусгаж, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид хамтран бирж байгуулна гэсэн байв.
ГХЯ: Монгол Улс, БНХАУ нүүрсний экспорт нэмэгдүүлэхээр тохиролцлоо
БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв.
Цагаанхадны "тэг зогсолт"-ыг сунгалаа
Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхаданд долдугаар сарын 6-ныг хүртэл "тэг зогсолт" хийх тухай тус сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин долдугаар сарын 20-ныг хүртэл сунгалаа.