Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Олборлох бус салбарын компаниудын ажилтнуудын төлдөг НДШ-ийн 50%-ийг буцаан олгоно Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан олгоно. Хоёр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Гурав, нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно
"Цагаанхадад хуримтлагдсан нүүрсийг тусгай гарцаар экспортлох боломжтой" Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.04.13) хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2022.04.13) шийдвэрлэлээ. Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Ерөнхий сайд: Шинэ сэргэлтийн бодлогоор эдийн засаг гурав дахин тэлнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн (2022.04.06) баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.
Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барина Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2022.04.04) олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Геологийн судалгаанд төсвөөс энэ онд 27.7 тэрбум, ирэх онд 45.3 тэрбум төгрөг зарцуулна Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.01) хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонслоо.
О. Батнайрамдал: Газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй” байх судалгааг танилцуулав.
Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга  Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо.  Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
"Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Асгат"-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан.
“Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн дор эхний урьдчилан хэлэлцүүлэг (2022.03.21) болж өнгөрлөө.
Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэв Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.16) 1255 км үргэлжлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км бүхий төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
“Транзит Монгол”-ыг цогцлоох төмөр замын МЕГА эхлэл Монгол Улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд 4, нийт 5 чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхэллээ. Төмөр замын бүтээн байгуулалтын их өрнөлийн чимээ сонстоно. Цар тахлын дараах сэргэлтийг хэрэгжүүлж, түүхий эдийн экспортын урсгалыг баталгаажуулан шийдвэрлэхийн сацуу алсдаа Ази-Европыг холбосон тээвэрт томоохон тоглогч/оролцогч “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байна. Эрх баригчид яг ийн тайлбарлаж эхэллээ. Одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Гашуунсухайтын нүүрсний төмөр зам энэ онд ашиглалтад орно. Баярт мэдээ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад хүлээж авснаар улам баяжигдан 2022 оны өнгийг тодорхойлж өгнө.
Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
“Монголын эдийн засгийн чуулган 2022” болно “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан “Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7, 8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна.
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Г.Ёндон: Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж байгаа 2022 онд уул уурхайн салбарт өрнөх бүтээн байгуулалт, хууль эрх зүй, эрдэс бүтээгдэхүүний төлөв, тээвэр ложистик зэрэг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой MMJ-ийн Р.Ренчиндулам ярилцлаа.
1 2 3 4 5 6 7