Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Төрийн өмчит компаниудын захирлуудын урамшуулал ба авлигын эрсдэл Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд Авлигатай тэмцэх газраас нэгэн зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийн утга нь, уул уурхайн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг тооцох, урамшуулал олгох аргачлалдаа валютын болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өөрчлөлтийг нэмж тооцдог болохыг анхааруулж. Зөвлөмжийн хувийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-д мөн хүргүүлжээ.
П.Сайнзориг:  Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг   /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.
Ж.Ганбаатар: Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах шаардлага бий Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, УУХҮЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Нүүрсийг гурван стандартаар гаргаж, тэндээс АМНАТ-ыг нэлээд өндөр үнээр тооцдог байсан бол нүүрсний стандартыг нэмэгдүүлсэн. Одоо экспортолж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал тулгардаг.
Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Боомтын сайдыг угтах хүлээлтүүд Монгол Улсын боомтууд сайдтай боллоо. Өөрийн гэсэн яамгүй, байргүй, тэр бүү хэл төсөв ч үгүй энэ сайд хэр бүтээмжтэй ажилласнаас МАН-ыг УИХ-ын дараагийн сонгуульд унах, тэнцэх эсэхийг шүүх гол шалгуур болох болно. Үлдсэн хугацаанд хэдэн ч төмөр зам ашиглалтад оруулж, хэдэн зуун их наядын хулгай илрүүлээд ч инфляц буурч, төгрөгийн ханш тогтворжоогүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн дүн авах нь юу л бол. Ямар ч том бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ зарлах бүрийд өөрийг нь огцруулж мэдэх тэмцэгчид үүдэн дээр нь тулж ирээд байгаа нь ердөө л хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, олдоц нь алт, нүүрс ухахаас ч хэцүү болж, эдийн засгийн хүндрэлийг өрх гэрүүд санхүү дээрээ шууд мэдэрч байгаатай холбоотой. 
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа. Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Ж.Ганбаатар: Маргааш 130-140 мянган тонн нүүрс биржээр худалдана Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдана гэсэн шийдвэр гарлаа.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтад орно Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
Манай улс эхний ээлжинд нүүрснийхээ 25-30 хувийг хилийн үнээр худалдана 2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
П.Ганхүү: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар энэ онд 5 сая тонн нүүрс экспортлох тооцоо гарсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс Монголын төмөр замын сүлжээний тэлэлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн.  2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ? Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.
Д.Болд: Хавирга-Ар хашаат боомтын иргэд зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар  сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэж байна Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр зам, дэд бүтцийг сайжруулах, хилээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. БНХАУ-тай хиллэдэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд өрнөж буй талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.  Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг 2004 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрт 2020 оны есдүгээр сарын 15-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрт зааснаар хоёр улсын хилд 17 боомт ажиллах ёстой. Тэрхүү 17 боомтоос сүүлд шинээр тохирсон дөрвөн боомт нь одоогоор ажиллах нөхцөл бүрдээгүй байна. 
Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ Монгол-Австралийн хамтарсан АМЕР төслөөс санхүүжүүлэн  Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хэрэгжүүлж  буй “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн  бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг анх боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх Санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг найман аж ахуйн нэгж  нэгдсэн юм. Өнгөрсөн жил 22, энэ онд зургаан байгууллага нэмэгдсэн байна. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж,  хуулийн төслийг боловсруулсан байна   УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.19/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.  Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 90 хувь нь уул уурхайгаас хараат улсынхаа эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж, уг хуулийн төслийг боловсруулсан байна. 
Ирэх сараас эхлэн нүүрсээ биржээр зарна Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.  "Есдүгээр сарын дунд үед манай улсын валютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум доллароос доошоо орох эрсдэлтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар боллоо.
Ж. Ганбаатар: Салхитын орд өнөөдрийн нөөцөөрөө өрөө дарах боломж бага Полиметалл буюу  холимог металлд манай улс цайр, мөнгө, хар тугалгыг оруулдаг. Манай улс цайр, мөнгө, хар тугалганы ордоо хэрхэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа удахгүй хэлэлцэж шийдэх бололтой. Цайрын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс, хамгийн их нөөцтэй нь Австрали улс гэнэ.
Уул уурхайн биржийн тухай хуулийг өнөөдөр баталлаа Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталжээ.2022 оны нэгдүгээр сарын 27-нд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанд танилцуулж байсан билээ.
Нүүрсээ зарах цахим арилжааны журмыг баталлаа                             Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталжээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Ирэх оны долоодугаар сарын нэгнээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол түүхий эдээ зарна. Долоодугаар сарын нэгнийг хүртэл зөвхөн нүүрсийг  цахим арилжааны журмаар зарахаар боллоо.
Ирэх онд цахим биржээр нүүрсээ арилжина Өнөөдөр /2022.11.28/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийж буй ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20%, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 2022.11.01-ний өдрийн байдлаар  90%-тай байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл: Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг  2022.11.16-ны өдөр нээж үнэлгээг хийжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо "Шинэ сэргэлтийн бодлого" -ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа Засгийн Газрын тэргүүн зарлалаа.
1 2 3 4 5