Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Ирэх долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар (2021.03.26) танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон “Рио Тинто” компанийн төлөөлөл хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрт бэлтгэн нэлээд олон удаа хуралдаж, хэлэлцээрээр ярих асуудлуудаар саналаа (2021.03.27) нэгтгэж буй аж. Ингээд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээрийн удирдамжийг батлуулахаар төлөвлөжээ.  
Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар салбарын бодлого, хэрэгжилтийг хэлэлцжээ УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар (2021.03.24) хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдав УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрах ахалсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал (2021.03.22) болжээ. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцолсон байна. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдах, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцжээ. Ажлын хэсэгт УУХҮЯ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.
Оюутолгойн “шинэ дүрэм” Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн  юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой  нь  хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй   нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн  ногоон металын    хувьд зэс  уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч”  байна. 
Төрийн өмч эрдсийн салбарт “ноёлох” цагаар... Цар тахлын хүнд нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” монголчуудыг хэсэгтээ амсхийлгэх боломжийг олгож байна. Гэхдээ бид “Эрдэнэс Монгол” гэх “их айл”-ыг мартаж болохгүй. Төр 100%-ийн эзэмшилтэй тус компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ дан ганц стратегийн гэлтгүй стратегийн бус ордууд эзэмших замаар тэлж байна. Үр дүнд нь ахмадуудын зээлийг тэглэх, зээлгүй ахмадад “хишиг” олгох, цар тахлаас үүдсэн эдийн засгийн уналтаас мултрахад шаардлагатай зарим санхүүжилтийг орд барьцаалан бонд босгох замаар шийдвэрлэхээр компани хөдөлж байна.  Ийнхүү цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн төрийн өмчит уул уурхайн компаниуд ердийн үеийнхээс хавьгүй илүү “тодрон гялалзаж” байна.  Цаашид ч манай улс уул уурхайн салбарт төрийн өмчит компаниудын үүрэг оролцоог улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь үнэхээр зөв үү? Хариулт нь засаглал ямар байхаас бүх зүйл хамаарна. 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.03.10)Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулахаар шийдвэрлэжээ. Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Үндэсний баялгийн сан нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох шаардлагатай гэж Засгийн газрын зүгээс үзжээ.
Засгийн газар уул уурхайн бодлогоо хэрэгжүүлье гэвэл... Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
Оюутолгойн асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг байгууллаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг шинээр байгуулж өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн байна. Тус Ажлын хэсэг нь 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газарт хяналт тавьж ажиллах юм. Ажлын хэсгийг Т. Аюурсайхан гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
Цөмийн энергийн тухай хууль ямар өөрчлөлтийг хүлээж байна вэ? 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа шинэчлэгдэн өөрчлөгджээ. 8 бүлэг, 51 зүйлтэй уг  хуулийг дахин шинэчлэн сайжруулах шаардлага  эдүгээ үүсээд байна. Юуны  түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх учиртай. Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар нарын ахалж, холбогдох албаны хүмүүсээр гишүүдээ бүрдүүлсэн баг хуулийн төслийн нарийн, чимхлүүр ажлуудыг хариуцаж байгаа юм. Хуулийн үзэл баримтлал одоогоор батлагдаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагуудаас санал авах түвшинд явж байна. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн төслийг ямар агуулга, зорилгоор боловсруулсан бэ  гэсэн  ерөнхий дүр зургийг үзэл баримтлалаас харж болно.  
Оюутолгой төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Оюутолгойн далд уурхайн төсөлд дүгнэлт гаргах тусгай хороо байгуулна Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.
Монголын баялгийг удирдах хуулийн “нууц” төсөл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг чамбай, сайн боловсруулсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас  мэдэгдээд олон сарын нүүр үзэж байна. Гэтэл таван жил суурь судалгаа нь хийгдсэн  хэрнээ “гарт баригдаж, нүдэнд харагддаггүй” энэ төслийг олж уншина гэдэг тунчиг амаргүй даваа ажээ. Мэргэжлийн байгууллагын хүмүүсээс сураглавал “Бид олж үзээгүй байна. Ерөнхийлөгчийн юм уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийнхэнд  л  байгаа байх” гэсэн битүүхэн хариу өгнө. Жил хагасын өмнө  “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ” гэсэн мэдээ бараг хэвлэл болгоноор гарсан.
Тавантолгойн станц 2024 онд ашиглалтад орно ​​​​​​​Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Эрчим хүчний яам, 30%-ийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20%-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.
Дэлхийн банк: Монголын хөгжил эсрэг чиглэлд явж байна Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.
Засгийн газраас төмөр зам, эрчим хүчний төслүүдтэй холбоотой шийдвэрүүд гаргав  Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020.09.09) Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц, Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах, Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн зэрэг төслүүдтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ. 
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар хатагтай томилогдон Монгол Улсад ажиллаж буй Стефани Бурриг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзжээ. Тус агентлаг нь сүүлийн 20 гаруй жил Монголын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаас гадна уул уурхайн салбарт бичил уурхайг албажуулж хариуцлагжуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр анхаарч ирсэн билээ. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн байна. 
Сайд нар бизнес эрхлэгчидтэй уулзалт хийжээ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцжээ. Банкны зээлийн хүү өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг илэрхийлжээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцоллоо. Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.
5 6 7 8 9 10 11