Шинэ мэдээ
Tesla компанийн цахилгаан машины борлуулалт 3%-иар өслөө
Tesla Inc-ийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины тоо 8 дугаар сард өмнөх жилийн мөн үеэс 3%-иар өссөн гэж Хятадын Суудлын автомашин эзэмшигчдийн нийгэмлэг мэдээллээ. 7 дугаар сард Tesla-гийн борлуулалт жижиг, шинээр хөгжиж буй хотуудад 78%-иар өссөн бол Ханжоу, Нанжин зэрэг томоохон, хөгжил өндөртэй хотуудад 47%-иар өссөн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая тонн хүдэр олборложээ
"Эрдэнэс Монгол" нэгдлийн охин болон хараат компаниуд оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар тус зөвлөгөөнд үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, компаниуд өөрсдийн тайлан мэдээллээ танилцуулсан юм. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж дараах мэдээллийг өглөө.
Перу улсын Энэтхэгт хийсэн алтны экспорт дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Перугийн Энэтхэгт хийсэн алтны экспорт жилийн өмнөхөөс 36%-иар өсч, 2024 онд 3 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэхүү асар их өсөлт нь дэлхийн хоёр дахь том хэрэглэгч Энэтхэг улсын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэж засгийн газрын өндөр албан тушаалтан баасан гарагт мэдэгдлээ.
“Эрдэнэс монгол" нэгдэл эхний хагас жилийн ажлаа дүгнэв
Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгууллаа.
Энэтхэг Оросын нефтийн хамгийн том импортлогч орон боллоо
Энэтхэг Оросын нефтийн импортоор Хятадыг гүйцэж дэлхийд тэргүүлж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Энэтхэгийн тээвэрлэлтийн тоо баримтаас харахад 7 дугаар сард өдөрт 2.07 сая баррель Оросын түүхий нефтийг импортолсон нь өмнөх сараас 4.2%, өнгөрсөн оны мөн үеэс 12% өссөн байна. Хятадын гаалийн мэдээгээр, Энэтхэгийн 7-р сарын түүхий нефтийн импортын хэмжээ Хятад улсын 1.76 сая баррелиас давсан байна.
Лабораторийн орчин сайжирч, техникийн чадавхи нэмэгдэнэ
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ /хуучин нэрээр/ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2021-2025 онд хэрэгжүүлж буй.
“Тавантолгой” ХК 518.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллав
”Тавантолгой”ХК нь 2024 оны бизнес төлөвлөгөөнд 7,5 сая тонн нүүрс олборлон экспортод 6,9 сая/тн, дотоодод 580 мян/тн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс 2024 оны хагас жилийн байдлаар хөрс хуулалт 11.86 сая м3 буюу өмнөх оны мөн үеэс 112,2 хувь, нүүрс олборлолт 2,33 сая/тн буюу өнгөрсөн онтой харьцуулвал 237,7 хувь, уулын цул 13.98 сая м3 буюу өнгөрсөн оноос 129.9 хувиар тус тус өссөн байна.
Шинэ технологийн ачаар АНУ-д шатдаг занарын олборлолт эрчимжиж байна
АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэгчид 2024 оны олборлолтын таамаглалаа өсгөх хандлагатай болж байна. Учир нь занар үйлдвэрлэгчид технологи сайжирсаны үр дүнд арай бага зардлаар илүү их хэмжээний газрын тос олборлох боломжтой боллоо. Харин энэ нь зах зээлд газрын тосны нийлүүлэлт хэтэрч, үнэ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.