Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Цөмийн эрчим хүчний “Westinghouse Electric” компани дампуурлаа зарлав Японы Toshiba корпорацийн Захирлуудын зөвлөлөөс охин компани болох “Westinghouse Electric”-ийн дампуурлаа зарлах тухай шийдвэрийг баталсан байна.
Jiangxi Copper зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Copper” энэ жил зэсийн үйлдвэрлэлээ 1.2 сая тонноос нэмэгдүүлэн 1.36 тоннд хүргэхээр төлөвлөжээ.
BHP Billiton төмрийн хүдрийн “South Flank” ордод хөрөнгө оруулна BHP Billiton компани нь Австрали дахь төмрийн хүдрийн “South Flank” ордыг ашиглах шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Эдгар Басто мэдэгджээ.
“Чалко” болон TTJVСо-ийн өрийг дарснаа мэдэгдэв “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэв Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа.
“Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр “Хүннү Эйр” ХХК шалгарав Дэлхийн хэмжээний, томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХХК жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулдаг уламжлалтай. Тус компани энэхүү нэр хүндтэй, зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь-2016” шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Galaxy” кинотеатрт зохион байгууллаа.
АНУ-ын “Камминс”компани Монголд 8 сая ам.долларын хөрөнгө оруулжээ “Камминс Монголиа инвестмент” компани үйл ажиллагааг танилцуулсан “Cummins in Mongolia” арга хэмжээ Шангри Ла зочид буудалд энэ сарын 10-нд зохион байгуулагдлаа.
“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси албан тушаалаа орхино Дэлхийн уул уурхайн хоё дахь том компани “Рио Тинто”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Ян дү Плесси энэхүү албан тушаалаа орхихоор төлөвлөжээ.
Монголын уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн сүлжээ байгуулах нь чухал “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, гүний уурхай хариуцсан захирал Марко Пирэс нар The Mongolian Mining Journal, Mongolian Economy сэтгүүл “Өнөөдөр” сонин, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлчидтэй уулзаж, Оюутолгой төслийн ханган нийлүүлэлтийн талаар ярилцсаныг хүргэе.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 822 тэрбум төгрөгийн өртэй гэв Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж, 6 жилийн хугацаанд 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, нийт 822.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллажээ.
Уул уурхайн салбарт анхны төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын алт” компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид” хамтарсан компанийг байгуулах гэрээг хоёрдугаар сарын 13-нд үзэглэж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа.
“Александр Майнинг” компани зэс боловсруулах технологи нэвтрүүлнэ “Александр Майнинг” компани доктор Ж.Тэмүүжинтэй өөрийн уусгалтын технологийг Монголд ашиглах талаар маркетингийн гэрээ байгууллаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөөрөнцөг үйлдвэрлэж эхэллээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган бөөрөнцөгийн үйлдвэрийн эхний урсгалыг өнгөрсөн сарын 28-нд ашиглалтад орууллаа.
“Оюутолгой” компани үндэсний компаниудад 279 сая доллар зарцуулжээ Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форум өнөөдөр Шангри Ла зочид буудалд болсон бөгөөд 675 ханган нийлүүлэгч байгууллага, 1200 төлөөлөгч оролцсон юм.
“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ амжилттай урагшлуулна Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2016 онд Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн баялаг нутаг дахь ордуудаасаа 329.5 сая тонн төмрийн хүдэр олборлож, 327.6 сая тонн төмрийн хүдэр экспортолсон амжилттайгаар оны төлөвлөгөөгөө биелүүлжээ.
“Оюу толгой” 2016 оны үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа 2016 онд “Оюу толгой” компани олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоож, алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
Баруун Цанхийн нүүрсийг 71.5 доллараар борлуулж эхэллээ “Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийлээ.
Нүүрс шингэрүүлэх төсөлд “Эрдэнэс Монгол” Поларис-тай хамтарна МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, хамтран ажиллах чиглэлээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон Поларис Ассет Корпораци, Женерал Электрик, Ж.П Морган компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
China Investment Corporation “Саусгоби Ресурс” дахь эзэмшлээ нэмэгдүүлэв Хятадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан болох China Investment Corporation-ий охин компани Land Breeze II S.a.r.l. “Саусгоби Ресурс” дахь хувьцааны тоогоо 14.8 сая ширхэгээр нэмэгдүүлжээ.
23 24 25 26 27 28 29