Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
MINING JOURNAL AWARDS 2014 MINING JOURNAL AWARDS 2014
ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ ХӨДЛӨХӨД БЭЛЭН ҮҮ Тавантолгойн нүүрсний ордын Стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Консорциумтай хийж буй яриа хэлэлцээр шуурхай явагдсаны дүнд сар шинийн баяраас өмнө Гэрээгээ батална гэдэгт төслийн Ажлын хэсэг итгэлтэй байгаа.
Гацууртын ордын 20%-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Гацууртын ордын 20%-ийг эзэмшинэ Засгийн газраас өнөөдөр стратегийн ордоор батлагдаад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Уг тогтоолын төсөлд төр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн 20%-ийг эзэмших санал оруулжээ.
Стратегийн ордын төрийн хувийг шилжүүлэх хуулийн төсөл өргөн барив Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Бодлогын зөвлөл эхний хуулиудаа өргөн барьжээ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний холбоодын төлөөллөөс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй болох талаар тусгасан.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэллээ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем өчигдрөөс буюу 1 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
Тавантолгойн төсөл дээр Монгол улс эрсдэл үүрэхгүй Энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хэлэлцээр амжилттай өрнөж, Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсанаа Монгол улсын Сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Mining Journal Awards 2014 салбарын оны шилдгүүдийг нэрлэв

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэлнэ Ашигт малтмалын газар энэ сарын 26-наас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа хэмээн Ашигт малтмалын газраас мэдээллээ.
14 талбайд сонгон шалгаруулалт дахин зарлалаа Ашигт малтмалын газар нь 14 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна
“Энержи Ресурс” нарын консорциум ялав Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүнг өнөөдөр гаргажээ.
Уурхайчдад зориулсан шинэ дуу төржээ Уул уурхайн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч яваа уурхайчид маань нэгэн шинэ дуутай болжээ.
18 талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт зарлав Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан 18 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд дахин зарлалаа.
23 24 25 26 27 28 29