Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргаар томилжээ Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр жил ажилласан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар жинхэлжээ.
“Монголын геологи, хайгуул” чуулганыг “Корпорейт”-д зохион байгуулна “Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж.
“ДМНН” ТББ-ын шаардлагын хариуг Уул уурхайн яам өглөө Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн яам болон Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцож сүүлийн үед уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнасан юм.
Монголын төмөр зам Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсэв Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ.
“Эрдэс баялаг 2025: Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хэлэлцүүлэг боллоо Уул уурхайн яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт” зочид буудалд боллоо.
Ашигт малтмалын экспортын хэмжээ өссөн ч орлого буурав Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна.
“Өрмийн ахмадууд, алдартнууд-2016” уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт өнөөдөр “Эрдэнэ дриллинг” компанийн байранд боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтынхаа 35 хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангана Аж үйлдвэрийн яам Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 15-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулсан юм.
Хайгуулын 864 тусгай зөвшөөрөл олгоод байна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
Хайгуулын лицензийн өргөдлийг ирэх долоо хоногоос хүлээн авна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг өнгөрсөн оны 12 сарын 24-нөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоосон.
“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн үр дүнг хэлэлцлээ Mongolian Mining Journal-ын дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ таван жилийн турш хэрэгжүүлж байгаа сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтынхаа хүрээг тэлж, “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөөр өргөтгөснийхөө Нэгдсэн уулзалтыг зохион байгуулж буй нь энэ.
Жоншны салбарынхан зөвлөлдлөө Уул уурхайн яам, Монголын жоншны олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо хамтран “Хайлуур жоншны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Oлборлох үйлдвэрлэлийн 2014 оны тайланг танилцууллаа Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын 2014 оны нэгтгэл тайланг 12 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний зөвлөлийн хурлаар баталсан байна.
Хайгуулын лицензийн өргөдөл хүлээн авахыг он дуустал зогсоов Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоож буйгаа Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч шагналыг Л.Болормаа эрхлэгч хүртлээ Монголын сэтгүүлзүйн тод од, нэрт нийтлэлч, The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Лунтангийн Болормаа эрхлэгчийг 2015 оны Сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр тодруулан шагналаа.
“ЗаМайн Сервисиз” ХХК Хитачи фирмийн 2 автосамосвалыг “Багануур” ХК-д 12-р сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө
“ЗаМайн Сервисиз” ХХК Хитачи фирмийн 2 автосамосвалыг “Багануур” ХК-д 12-р сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө. Тууз хайчлах ёслол “Багануур” ХК-ийн захиргааны байрны өмнөх талбайд болов. 
Овоот, Элегестийн уурхайг холбосон төмөр зам байгуулахаар судалж байна Монголд коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй Австралийн “Аспайр Майнинг” компани нь Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам байгуулах барилгын ажлыг эхлүүлэхээр Монголын Засгийн газраас зөвшөөрөл авсан билээ.
Л.Дүгэржав Болгарын хүндэт доктор болов Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 58-р хурал Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн сургууль дээр болжээ. Уг чуулганд Монголын өрөмдлөгийн Холбооны Ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Наранбат болон эрдэс баялгийн салбарын томоохон төлөөллүүд оролцоод ирсэн байна.
”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авав 2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна.
20 21 22 23 24 25 26