Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
NRGI: Монголын уул уурхайд хууль дүрэм, түүний хэрэгжилтэд том зөрүү байна Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI буюу ББЗХ) өнөөдөр улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцууллаа. Уг индексээр манай улс нийтдээ 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар нийт 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин баялгийн засаглалын индексээр Норвеги, Чили, Канад, Их Британи зэрэг орон тэргүүлээд байна.
Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-аас 9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.
Дэлхий нүүрснээс татгалзаж буй үед Квийнсландчууд хөтөлгөө морьтой, холын аянд бэлдэж байна “Бид их азтай...” хэмээн ярих энэ хүн бол Австралийн Квийнсланд мужийн Эрдэс баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баржер. Түүний хэлсэн “азтай” гэдэг үг огт санаагүй явсан олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв. “Азтай” гэдэг үгийг юу гэж тодорхойлвол оновчтой байх бол гэж бодогдоно.
Уламжлалт бус газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах нь зөв үү? Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Ажлын хэсэг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зарчмын өөрчлөлт хийх аж ахуй нэгжүүдийн саналтай тулгарч эхлэв.
Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явц дахь авлигын 14 эрсдэлийг тодорхойлжээ “Трансперенси Интернэшнл Монгол” байгууллагаас уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явцад учирч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох тайлан гаргаж байга ам. Дээрх тайлангийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форум дээр зургаадугаар сарын 21-нд болж өнгөрлөө.
Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сангийн нээлт боллоо Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал, гэрээний мэдээллийн цахим сангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн зөвлөл байгуулах нь зөв Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд төсвийн тогтвортой байдал ирээдүйд ямар дүр зурагтай байж, алдаа дутагдлаас хэрхэх сэргийлэх талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын эхлэл болж “Гэрэгэ партнерс” байгууллагатай хамтран хийсэн эхний томоохон судалгаа болох “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудалд боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 2017-2019 онд шинэчилж дуусна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Уул уурхайн салбарын “Нээлттэй өдөрлөг” боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад оров Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
Налайхын уурхай суурьшлийн бүс төдийгүй төмөр замд суулт өгч эхэлжээ Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлийн бүсийн доогуур нэвтэрсний улмаас иргэдийн амьдардаг газарт хөрсний суулт үүсээд буй тухай тус дүүргийн иргэд гомдол гаргаад байгаа билээ.
Салбарын сайд Оюутолгойн шинэ захирлыг хүлээн авч уулзлаа ”Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа.
Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis”төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг”(Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Уул уурхай хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар Уул уурхайн салбарын эрэн сурвалжлах чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт Гүржийн нийслэл Тбилиси хотноо болж байна.
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлана Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Алтны нөөц 39.1 тонноор нэмэгдэв 2016 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр 105 үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гарсан байна. Үүнээс алтны 6 үндсэн ордын 33.2 тонн алт, 33 шороон ордын 5.9 тонн алт буюу нийт 39.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэжээ.
”Эрдэнийн говь 2016” Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ”Эрдэнийн говь 2016” ёслол, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, фото Г.Идэрхангай
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
17 18 19 20 21 22 23