Уул уурхай
2017 онд бичил уурхайн талбарт 13 хүн амиа алджээ
Монгол улсад 12 дахь жилдээ “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагаас “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг УУХҮЯ, АМГТГ-ын дэмжлэгтэйгээр өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.
Д.Бямбажав: Орон нутгийн загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлагатай
“Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь” сэдвээр өмнө нь илтгэл тавьж, уул уурхайн салбарынханд танигдсан Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав энэ удаад Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн гэрээний хэрэгжилтийн үр дүн, явц байдлын талаар хийсэн судалгаа, зөвлөмжөө танилцууллаа.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт багтаан хийж байхаар төлөвлөөд байна.
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална
Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав.
Монгол нүүрс Хятадыг тойрч байна
Монгол улс нүүрсээ Хятад руу тээвэрлэхдээ байнгын асуудал бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс нүүрснийхээ экспортын тодорхой хэсгийг ОХУ-ын Алс Дорнодын нутгаар дамжин тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Одоогоор багахан хэмжээний нүүрсийг Восточный боомтоор дамжуулан гаргахаар яригдаж байгаа юм.
Компанийн сайн засаглал буюу бизнесээ сайтар төвхнүүлэх нь
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага) хөтөлбөрийн урилгаар Засаглал тэр дундаа Компанийн засаглалын нэрт судлаач Кристиан Штренгэр “Шинэ зах зээлийн орнууд дахь компанийн засаглалын асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдэх арга замууд“ сэдвээр өнөөдөр төрийн байгууллагууд болон хэвлэлийн төлөөлөлд семинар хийсэн юм.