Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-10
The Mongolian Mining Journal-ийн англи контент MNB World сувгаар цацагдаж эхэллээ  Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн  Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн  редакц  МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм. Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World  сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.
Эрдсийн эскпорт, эдийн засаг, итгэл найдвар сэргэсэн жил MMJ сэтгүүлийн хуудаснаа 2017 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Жилийн өмнөх хуудсыг хамтдаа сөхье, эргэн зочилно уу. 2017 оны топ сэдэв мөн л уул уурхай байжээ.
2016 оны уул уурхайн өрнөл Эрдсийн зах дээр үнэ тасралтгүй унасан амаргүй үеийг туулсаар 2016 онтой золгов. Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн зах зээлийн уналтыг 2016 оны дундаас сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд горьдлого найдвар тавин хүлээж, тэсч үлдэх менежментийг дор бүрнээ хийж байлаа.
2015: Шавраас мултрах оролдлогын жил 2015 он бол бидний саяхны түүх. Энэ үед манай улс эдийн засгийн хувьд товчхондоо шаварт унаж орхисноо ухаарч, шавраас гарах гэж зүтгэсэн үе юм. Түүхий эдийн үнэ ханш ёроолдоо хүрч, дагаад эдийн засаг асар хүчтэй савласан. Ардчилсан намыг төр барих үед зэсийн үнэ унадаг бол Ардын намыг төр барихад зэсийн үнэ өсдөг гэх онигоо хүртэл яригдаж байв. Тийм ээ, 2015 онд улсын эдийн засаг өөдлөх янзгүй өдрүүд үргэлжилсэн билээ.
Хямрал гүнзгийрч, ёроолдоо унасан 2014 он Сэтгүүлийн хуудаснаа 2014 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Дөрвөн жилийн өмнөх хуудсыг сөхье. Тэртээх өдрүүдэд эргэн зочилно уу.
Өндөр өсөлтийн дараах жил 2013 он бол дэлхийн эрдсийн зах уналтад орж, түүний хэрээр уул уурхайд түшсэн Монголын эдийн засаг огцом уруудсан үе юм.
Хөрөнгө оруулагчдад жавар мэдрүүлсэн 2012 он Mongolian Mining Journal-ийн эхний дугаар хэвлэгдсэн 2008 онд монголчуудын олонхид сэтгүүлийн маань нэр дасал болоогүй тул нэрийг дахин ахин лавлан асуудаг байж билээ.
2011 оны зураглал MMJ-ийн хуудаснаа хэрхэн буув? Үйл явдлын өрнөл хамгийн их он жилүүдийн нэг гэж хэлж болох 2011 онд ямархуу сэдвүүд голлож байсныг MMJ-ийн тухайн оны дугааруудаас уншиж, дэлгэрэнгүй мэдэж болно. Уншигч та тухайн үед юу болсныг эргэн санахад ямархан үйл явдлууд бууж байна вэ?
2010 он буюу өндөр өсөлтийн үеийн уул уурхай Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр жил хагасын дараа өндөрлөжээ.
Оюутолгой, Тавантолгой төсөл ба геополитикийн шийдэл 2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж, дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив.
The Mongolian Mining Journal 10 нас хүрлээ MMJ сэтгүүл арав дахь жилдээ хэвлэгдэн гарч байгааг дуулгахдаа таатай байна. Монгол орны хөгжлийн нэн сонирхолтой үе, хамгийн их өөрчлөлт хувирлын 10 жил юм.