Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
The Mongolian Mining Journal МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болов.
Төмөр зам тавьснаар асуудлыг бүрэн шийдэхгүй “Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв байдал болон Монгол улсын эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг” сэдэвт уулзалтыг Америкийн худалдааны танхим зохион байгууллаа.
“Шивээ-Овоо”-гийн цахилгаан станцын төслийн зөвлөхүүд тодорчээ Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.
Шинэ дугаарт The Mongolian Mining Journal уншигч Танаа улиран одож буй оны сүүлийн дугаараа зул сарын баяр, шинэ жилийн гэрэл гэгээт өдрүүдээр хүргэж байна.
Л.Болормаа эрхлэгчийн “Чимээгүй лугших бүтээлч судас” номын нээлт боллоо Болормаа эрхлэгч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэгэн ном бичиж байсан нь “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн бүтээл байлаа.
Шударга ёсны шагналын эзнээр Л.Болормаа эрхлэгчийг тодруулав “Транспэрэнси Интернэшнл” хэмээх авлигын эсрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ энэ жилээс эхлэн шударга ёс, авлигын эсрэг иргэний зоригийн шагнал (Transparency Award)-ын эзнийг тодруулж байхаар болжээ.
Маргааш өглөө салах ёс гүйцэтгэх ёслол болно Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ.
Независимая журналистка Монголии загадочно ушла из жизни Л.Болормаа была одной из ярчайших звезд современной истории журналистики.
Эмгэнэл илэрхийлсээр байна Монголын мэргэжлийн сэтгүүлзүйн салбарын ноён оргил “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөнө Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын санаачилгаар Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт зул өргөх ёслол болно. Зул өргөх ёслол өнөөдөр буюу даваа гаригийн 15:00 цагт Барилгачдын талбай дээр болно.
Лунтангийн БОЛОРМАА The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монгол, Оросын төр, бизнесийнхэн Чита мужид уулзана ОХУ-ын Чита мужид Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох гэж байна.
Орон нутгийн Шилдэг сэтгүүлчийг шалгаруулав The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдав.
Шинэ Бондын роудшоуд мордоно Чингис бондыг зарцуулсан төмөр замын төслийн Гэрээг Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, холбогдуулан зарим хүнийг сэжигтнээр хорьсон энэ үед шинэ бонд гаргах асуудал ид яригдаж байна.
Уул уурхай, байгаль орчны хуулиудыг хятад хэл рүү орчуулжээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Ард” өмгөөллийн товчоо болон “Яашинсүлд” компанитай хамтран Монгол улсын зарим хууль тогтоолыг хятад хэл рүү хөрвүүлэн эмхэтгэсэн “Монгол улсын хууль тогтоомжийн эмхэтгэл” IV боть номыг хэвлэн гаргажээ.
Гацууртын ордыг дэмжсэнгүй УИХ-ын өнөөдрийн чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
“Оюутолгой” компани Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төвийг хүлээлгэн өглөө Өмнөговь аймаг, Ханбогд сум – Өмнөговь аймгийн Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төв өнөөдөр үүдээ нээлээ. Уг төвийг “Оюу толгой” компани санхүүжүүлж байгуулсан юм.
12 13 14 15 16 17 18