Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт болно Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран “MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандартыг нэвтрүүлэх арга зүйн талаар сургалт зохион байгуулах гэж байна.
Австрали Монголын Бизнес Зөвлөл байгуулагдав Австрали-Монголын эдийн засаг, худалдаа,хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв.
57 тэрбум долларын хөрөнгө оруулалт зогсчээ Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсын уул уурхайн салбар өнгөрсөн нэг жилийн хугацаанд асар их хохирол амсчээ. Алт, зэс олборлох төслийг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөний улмаас тус улсад хэрэгжих байсан 57 тэрбум доллар бүхий гадаадын хөрөнгө оруулалтын төслүүд зогсчээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 20 жилийн ой тохиож байна Монгол улс зах зээлийн нийгэмд дэвшин орсон цагаас хойш уул уурхайн салбарт мэргэжлийн голлох үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон төрийн бус байгууллагуудын нэг болох Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна.
Өмнөговийн төсвийн орлого уул уурхайгаас хамааралтай Өмнөговь аймгийн төсвийн орлого өнгөрсөн онд 73.3 тэрбум төгрөг болжээ. Үүний 77.2% буюу 56,6 тэрбум төгрөгийг уул уурхайн компаниуд бүрдүүлсэн байна.
Европын хөрөнгийн биржүүд IPO гаргалтаар тэргүүлнэ “Эрнст энд Янг” компани дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын төлөв байдлыг танилцуулжээ.
Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа Tавантолгой Цахилгаан Станц төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Өмнөговь аймаг, Цогт-Овоо, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын удирдлагуудад төслийн явц болон орон нутаг, төслийн нэгжийн хамтран хийх ажлын талаар танилцуулжээ.
Уул уурхайн салбарын 19 асуудлаар санал асуулга авч байна Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу нөгөөдөр зохион байгуулах гэж байна.
Орос, Хятад байгалийн хий нийлүүлэх үнийн тохиролцоонд хүрэв БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинпин ОХУ-д айлчлах үеэр Оросын төрийн өмчит “Газпром” компани Хятадад жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан билээ.
Татвар, жишиг үнийн талаар хэлэлцэнэ Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Хууль эрх зүй хороо, Татварын хороо нэгдүгээр сарын 9-нд нэгдсэн хурал зохион байгуулахаар болжээ.
МХБ-ийн захирал Х.Алтай огцрох хүсэлтээ өгчээ Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Оны өмнөхөн ТӨХ-ны хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ.
Хар салхинаас болж төмрийн хүдрийн тээвэрлэлт зогсжээ Даваа гаригийн өглөө халуун орны хар салхи Баруун Австралийг дайран гарсан байна. Баруун Австралийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр Кристин хэмээх гуравдугаар зэргийн 200 км цагийн хурдтай хар салхи Port Hedland болон Өмнөд Hedland хотыг дайран өнгөрсөн байна.
Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор Зам тээврийн яам, “Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбоо” өнөөдөр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
2014 онд уул уурхайн ямар үйл явдлууд болох вэ? Ирэх жил Улаанбаатарт зохион байгуулагдах уул уурхайн бүх төрлийн арга хэмжээний дэлгэрэнгүй хуанли The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт хэвлэгдлээ. Түүнчлэн, Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлттэй холбоотойгоор хилийн чанадад нээгдэх олон улсын арга хэмжээнүүдийн танилцуулга, холбогдох мэдээллийг уншигчдадаа зориулан дэлгэрэнгүй нийтлэв.
Ванино боомт IPO гаргахаар судалж байна ОХУ-ын Ванино боомтын IPO гаргах боломжийн талаарх хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх нэгдүгээр сарын 27-нд болохоор товлогджээ.
Монголбанкны худалдаж авсан алт 77 хувиар өсчээ Монголбанкны мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар алт үйлдвэрлэгчдээс 5739,9 кг алт худалдаж авсан байна.
ЕСБХБ нүүрсний төсөлд хөрөнгө оруулахгүй Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) цаашид нүүрстэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ шинэ Эрчим хүчний стратегидээ тусгажээ.
Японы нүүрсний хэрэглээ өсчээ Нүүрсний томоохон хэрэглэгч Япон улсын нүүрсний хэрэглээ энэ оны 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өссөн байна.
“Сумитомо Мицуй” банкны нээлт боллоо Японы Sumitomo Mitsui Banking Corporation-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нээлт өчигдөр боллоо. SMBC өнгөрсөн наймдугаар сард Монголбанкнаас Төлөөлөгчийн газар нээх зөвшөөрлөө авсан юм. Sumitomo Mitsui Banking Corporation дэлхийн хамгийн том 20 банкны нэг бөгөөд дэлхийн 20 орчим улсад салбартай аж.
Уул уурхайн компаниудын татвар нэмэгджээ Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
14 15 16 17 18 19 20