Мэдээ
Монгол улс 126.5 мянган тонн ураны нөөцтэй
Цөмийн энергийн газрын мэдээлснээр Монгол улс ураны 126.5 мянган тонн баталгаат, 1.5 сая тонн таамаг нөөцтэй аж. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд эхний 13-т ордог, дэлхийн ураны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг байна.
11 компани 3 тэрбумын ногдол ашиг тараав
Монголын Хөрөнгийн биржид нийт 249 компани бүртгэлтэй байдаг бөгөөд 108 хувьцаат компани 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсний 50% буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллажээ.
Зэсийн экспорт 66.7%-иар өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 1 дүгээр улирлын нийт экспортын 84.3% буюу 832.1 сая долларын экспортыг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос авлагаа нэхэн жагсав
Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффиссын гадаа тус компанийн гэрээт компаниуд жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Хишиг Арвин Индустриал”, Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн консорциум болон уг консорциумтай хамтран ажилладаг компаниуд жагсаж байгаа аж.
Нүүрсний жишиг үнэ өөрчлөгдөв
Сүүлийн нэг жил Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ.
390 саяын ГШХО оржээ
Монголбанкнаас энэ оны эхний 2 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. 2 дугаар сард 204.9 сая ам.долларын ГШХО орсон нь өмнөх сарынхаас 22.8 сая доллар буюу 12.5%-иар өссөн байна. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш нэг сард орсон хамгийн өндөр ГШХО 2 дугаар сард бүртгэгдлээ.
“Роснефть” компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг олон жилийн хугацаанд Роснефть компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцоллоо.
“Шилдэг оператор” шалгаруулна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Катерпиллар” корпорацийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хамтран “Шилдэг оператор” шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Энхүү тэмцээн нь уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн “MINETECH 2014”-ийн хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.
Кызыл-Курагино төмөр замын ажил 6 дугаар сараас эхэлнэ
ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд Кызыл-Курагино төмөр зам барих компанийг шалгаруулах шалгаруулалт зарлажээ. Гэрээний дүн одоогоор тодорхойгүй бөгөөд нийт 410 км төмөр зам барих төсөл 156 тэрбум рублиэр үнэлэгдэж байна.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд томилогдоно
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа аж. Anne Lauvergeon, Simon Thompson нарыг ТУЗ-ийн хараат бус захирлаар томилохоор болжээ.
“Нэн түрүүнд ХАБ-2014” маргааш эхлэнэ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Нэн түрүүнд ХАБ-2014” бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 13-нд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулахаар болжээ.
Гадаад худалдааны алдагдал 3.4 сая доллар болжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний 2 сард 1.208 тэрбум долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 594 сая нь экспорт бол 613.9 сая нь импорт байна. Гадаад худалдааны эхний 2 сарын алдагдал 19.3 сая доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 305 сая долларын алдагдалтай харьцуулахад 93%-иар буурчээ.
Монгол хөрөнгө оруулалтын орчноор “сүүл мушгив”
Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2014 энэ сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Хурлын үеэр буюу өчигдөр Монголын өдөр (Mongolia at PDAC 2014 Investment Conference) болсон бөгөөд Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Мега төслөөр танилцуулга хийлээ
Монгол улсад уул уурхайн хөгжлийг дагаад томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа ч Мега төслийн “Төмөр хууль”-ийг нарийн ойлгодоггүй, дагаж мөрддөггүйгээс маш олон алдаа гаргаж буйг “Тавантолгой Цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Уул уурхайн яаман дээр “Paradox of Mega projects” сэдвээр хийсэн танилцуулгадаа онцоллоо.
“Чанартай өсөлт” сэдэвт уулзалт болж байна
Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага байгууллагаас зохион байгуулдаг UВ IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт экспертийн цуврал ярилцлагын дөрөвдүгээр хэсэг өнөөдөр МУИС-дээр болж байгаа аж.