Мэдээ
Уул уурхайн хүрээлэнгийн захирал солигджээ
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Б.Пүрэвтогтох ажиллаж байв. Харин саяхан тус хүрээлэнгийн захирлыг солих шийдвэр гарчээ. Шинэ захирлаар Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Х.Жаргалсайханыг томилогдсон бол Б.Пүрэвтогтох дэд даргын албыг хашихаар болжээ.
“Хөх ган” Хятад руу ангижруулсан төмөр экспортолно
Монголын шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх ган” хувьцаат компани бүтээгдэхүүнээ Хятад улс руу экспортлохоор болжээ. Хятадын хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэгтэй нь урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Хөх ган” нь сар бүр хоёр мянган тонн шууд ангижруулсан төмрийг экспортлох аж.
Уул уурхайн “ШАР НОМ”-ын шинэ хувилбар хэвлэгдэнэ
“Эрдэс баялаг уул уурхайн бирж”-ээс санаачлан Монголын уул уурхайн бизнесийн лавлах номыг 2007 оноос эхлэн салбарын компаниуд болон уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хүртээл болгож иржээ. Энэхүү “Шар ном”-ын 2012 оны хэвлэл удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих гэж байна.
Нүүрсний чанарын сургалт болно
Нүүрсний чанарын талаарх өргөн ойлголтыг агуулсан сургалт энэ сарын 16-18-нд болох гэж байна. ALS-ээс зохион байгуулж буй тус сургалтаар нүүрсний чанар болон олборлолт шинжилгээ, туршилтууд, боловсруулах ажлаас эцсийн хэрэглэгч хүртэлх нүүрсний үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх аж.
Иракийн газрын тосны олборлолт нэмэгдэж байна
ОПEК-ийн гишүүн Иракийн газрын тосны олборлолт ойрын 30 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс нийтдээ 71.8 сая баррель буюу өдөрт 2.31 сая баррель газрын тос экспортолжээ. “Уламжлалт” хэмнэлээр тус улс өдөрт 1.7 сая баррель нефть экспортолдог байжээ.
“Чалко” “Саут гоби сэндс”-ийн гол хувьцаа эзэмшигч болно
Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компани Хятадын “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаа өчигдөр мэдээлжээ. Тус компани Хятадын төрийн өмчийн “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаар ирэх хоёр жилд олборлосон бүх нүүрсээ “Чалко”-гоор дамжуулан худалдаалах эрхтэй болж буй юм.
“Mongolian Mining Journal” сэтгүүл МУУҮА-ийн гишүүн боллоо
Монголын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “MineTech 2012” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Олон улсын энэхүү үзэсгэлэн худалдааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын Уул Уурхайн Үндэсний Ассосиациас /МУУҮА/ “Ассосиацийн өдөр” арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө.
“Авдрант” газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Black Ridge” компани Монголын газрын ховор элементийн салбарт орж ирж буй шинэ компани юм. Тус компани Төв аймагт газрын ховор элементийн “Авдрант” хайгуулын төслийг өөр нэг компанитай хамтран хэрэгжүүлж буйгаа энэ сарын эхэнд мэдээлсэн. Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоогоод байгаа юм.
“Петровис” ММС-ийн хувьцаагаа зарлаа
Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Mongolian Mining Corporation /HK:0975/-ийн томоохон хувьцаа эзэмшигч Монголын “Петровис” компани эзэмшдэг хувьцаанаасаа зарсан байна. Нийт 86 сая ширхэг хувьцааг 7,35-7,65 хонконг доллараар үнэлэн зарсан бөгөөд 650 гаруй сая хонконг доллар буюу 84,7 сая ам.доллар болжээ. Энэхүү зарсан хувьцаа нь Mongolian Mining Corporation-ий нийт хувьцааны 2,3 хувь болж байгаа юм байна.
Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /МИРЕКО/ нь Зүүн Азийн Цаг уурын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Монгол орны уул уурхайн бохирдлын судалгаа болон бохирдлын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Гурван жил хэрэгжих төслийн хүрээнд “Уул уурхайн бохирдлыг шинжлэх лаборатори” байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
“MineTech 2012” үзэсгэлэн үргэлжилж байна
Уул уурхайн техник технологийн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech 2012” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэхүү үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд ОХУ, Хятад болон Герман зэрэг орны 70 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулж байна.
Тавантолгой ордод хайгуул хийсэн геологчдыг шагналаа
Жил бүр зохион байгуулагддаг “Монголын геологи хайгуул-2012” геологичдын нэгдсэн хурал энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын үг хэлснээр эхэлсэн хурлаар геологийн салбарт болж буй үйл явдлууд болон тулгамдсан асуудал, алдаа оноогоо шүүн ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хурлын цар хүрээ жилээс жилд өргөжсөөр энэ удаа 800 гаруй геологичид хуралд төлөөлөгчөөр оролцож байна.
Уул уурхайн мэдээллийн сайт шинэчлэгдлээ
The Mongolian Mining Journal сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Монголын уул уурхай, эдийн засгийн тухай англи, монгол хэл дээр мэдээлэл бэлтгэдэг анхны хэвлэл MMJ дэргэдээ онлайн хувилбартай бөгөөд www.mongolianminingjournal.com сайт нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд мэдээллийн анхдагч эх сурвалж болдог.
“Asia Mining Awards”-т Монгол Улс ноёрхлоо
Өнгөрсөн долоо хоногт Хонконг хотноо “Mines and Money Hong Kong 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк гээд нийт 2500 орчим төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн баг гурав дахь жилдээ сурвалжиллаа.