Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно “Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.
РЖД “Транссиб-2” төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ Оросын төмөр зам /РЖД/ зорчигч болон ачааны чингэлгийг хурдны замаар тээвэрлэх Транссиб-2 төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа тухай тус компанийн ахлах менежер Денис Муратов мэдэгджээ. Транссиб-2 төсөл нь 7000 км гаруй урттай, зорчигч тээврийн галт тэрэг 200км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдны төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа найман жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулах аж.
Хятадын ашиг сонирхол буурахгүй Хятадын “Мэйжин Энержи Групп” нь Австралийн “Вэстерн Дезерт Ресурс”-д 457 сая ам.доллараар тус компанийг худалдан авах санал тавиад байна. (ASX:WDR) “Вэстерн Дезерт”-ийн Орлогч захирал мэдэгдэлдээ “Хятадын компанийн тавьсан уг санал нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн таатай үнийн дүн юм” гэжээ.
Нефтийн үнэ дөрвөн сарын дунджаас давлаа Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа талаарх мэдээлэлд түүхий нефтийн үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрснийг онцолжээ.
Хятад коксын татвараа ирэх жилээс цуцалж магадгүй Хятад улс 2013 оны эхээр өөрийн улсад мөрдөж буй коксын экспортын 40 хувийн татварыг цуцалж магадгүй байна. Учир нь сүүлийн саруудад тус улсын коксын зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээсээ хавьгүй бага түвшинд байгаа нь салбарын компаниудыг алдагдалд оруулаад буй ажээ.
Хятадын хамгийн их орлоготой компаниуд Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг Хятадын шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр газрын тосны салбарын магнат Синопек найм дахь удаагаа шалгарчээ. Энэ жилийн шилдэг 500 компанийн жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд Синопек 2.55 их наяд юань буюу 402 сая америк долларын орлогоор тэргүүлсэн бол CNPC мөн 2 их наяд юань давсан орлоготойгоор хоёрдугаар байранд жагссан байна. ТОП-500 жагсаалтад жилийн орлого нь 17.5 тэрбум юаниас давсан компаниуд багтжээ.
Баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ хоёр жилийн дараа бэлэн болно УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон билээ. Нэгдүгээр үе шат нь Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км, хоёрдугаарт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт гэсэн нийт 900 км, гуравдугаар үе шатанд Даланзадгадаас баруун хязгаарт нийт 3600 гаруй км төмөр зам барихаар тогтоолд тусгасан.
Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар “Дисковер Монгол-2012” чуулганд оролцоно Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дисковер Монгол-2012 чуулга уулзалтын нээлтийн ёслолд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулагчидтай санал солилцоно.
Монголын компаниудын хувьцааны ханш унав Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 700 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Shenhua-ийн хувьцаа унав Хятадын Төв банкны зөвлөх Юү Ёондин “Тус улсын эдийн засгийн өсөлт энэ улиралд удааширна” гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдлээс үүдэн Хятадын хөрөнгийн захын индекс 2009 оноос хойшх хамгийн доод түвшинд очоод байна.
“Wolf Petroleum” бүртгэлтэй компанитай нэгдэнэ Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Wolf Petroleum” компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals Limited” компанитай нэгдэхээр болжээ. “Strzelecki Metals Limited” нь “Wolf Petroleum”-ын нэг ширхэг хувьцаанд өөрийн 25 ширхэг хувьцааг санал болгосноор хоёр компани нэгдсэний дараа “Wolf Petroleum”-ын хувьцаа эзэмшигчид “Strzelecki Metals Limited” 83 хувийн хувьцааг эзэмших юм байна.
Нөхөрлөл хийгээд дээрэмчид “Нинжа” нар татвар төлж байна. Сар бүр 53 мянган төгрөгийн татварыг тэд улсад төлдөг болж. Бас болоогүй ээ, 10 аймгийн 30 суманд байрладаг 1800 орчим нинжа эрүүл мэндийн даатгалд, 1000 орчим нинжа нийгмийн даатгалд хамрагдаад байгааг НХХЯ-наас мэдээлж байна. Чихэнд чимэгтэй л мэдээ.
Коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт бууна Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдэж буйгаар уг түүхий эдийн үнэ буурах шалтгааныг товчхон тайлбарлаж болно. Гэхдээ үнэхээр эрэлт буурч буй эсэхэд олон улсын шинжээчид эргэлзэж байна. Гэсэн ч нүүрсний үнэ сүүлийн хэдэн сард үргэлжлэн буурсаар байгаа юм.
ММС-ийн хувьцаа 800 төгрөг болов Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 800 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Төмөр зам барих санал оросуудад таалагдахгүй байна Дэлхийн нүүрсний томоохон орд болох Тавантолгой руу чиглэсэн шинээр барих төмөр замын талыг нь “Оросын төмөр зам” /ОТЗ/ нээлттэй хувьцаат нийгэмлэгийг тавихыг Монгол улс санал болгожээ. Нөгөө тал хэсгийг нь Хятадын компаниудаар бариулахаар тооцоолж байгаа гэнэ.
Дэлхийн эдийн засаг сөрөг хандлагатай байна Улс орнуудын Засгийн газар, банк санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог цөөн хэдэн байгууллагын нэг “Moody” өчигдөр 15 томоохон банкны зэрэглэлийг бууруулжээ. Энэ дунд “Credit Suisse”, “Morgan Stanley”, “Barclays”, “HSBC”, “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “UBS”, “Citigroup”, “BNP”, “Bank of America”, “JP Morgan” болон бусад томоохон банк багтсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэлээд сулруулаад байгаа ажээ.
15 банкны зээлжих зэрэглэлийг бурууллаа “Moody’s” агентлаг олон улсын хэмжээний 15 банкны зээлжих зэрэглэлийг буруулснаа мэдэгдлээ. Өнгөрсөн тавдугаар сард тус агентлаг нь испанийн 16, италийн 26 банкны зээлжих зэрэглэлийг буруулж байсан юм. Евро бүсийн орнуудын өрийн хямрал дэлхийн эдийн засагд улам гүнзгий нөлөөлж байгаа нь банкуудын зэрэглэлийг ийн буруулах гол шалтгаан хэмээн агентлагаас тайлбарлаж байна.
Хонконгийн бирж “Лондон”-ы металын биржийг худалдаж авна Дэлхийн гол санхүүгийн төвүүдийн нэг Хонконгийн бирж Лондоны Металын биржийг 1.39 тэрбум фунт стерлинг буюу 2.16 тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг өнгөрсөн долоо хоногт тавьжээ. Энэхүү тохиролцоо нь дэлхийн металын хамгийн том худалдааны газрыг Азийн хөрөнгө, санхүүгийн тэргүүлэх төвтэй нэгтгэх алхам гэж хоёр тал онцлон ярьжээ. “LME Holdings” компанийг худалдаж авах энэхүү ажил нь бидний хувьд эрдсийн түүхий эдийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч байр сууринд хүрэх ховорхон боломж юм.
”Саусгоби Сэндс” зам барьж эхэллээ “Саутгоби Ресорсез” -ийн Монгол дахь охин компани “Саутгоби Сэндс” компани “Овоот толгой” коксжих нүүрсний ордоос “Шивээ хүрэн”-гийн боомт хүртэлх хатуу хучилттай замын ажлаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнгөрсөн бямба гаригт болжээ.
22 23 24 25 26 27 28