Мэдээ
Эмэгтэй геологчдын клуб байгуулагджээ
Эмэгтэй геологчдын дуу хоолой сүүлийн үед үгүйлэгдэж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалах тал дээр ч төр засгийн болоод мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн төдийлөн анхаардаггүй. Гэтэл тэд эрчүүдтэй нэгэн адил хөдөө хөхөрч, гадаа гандан эрдэнэсийн их эрэлд мэргэжлийн үүргээ гүйцэтгэн ажилласаар байдаг.
The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт
УИХ-ын хаврын чуулган буюу энэ Парламентын сүүлийн чуулганы хугацаа мөдхөн өндөрлөнө. Монголын Парламент бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд нь буурай улсын жишгээр Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж авч байлаа.
“Инженеринг барилга хангамжийн гэрээний менежмент” сэдэвт сургалт эхэлжээ
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс, баялаг түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс “EPC contract management” буюу “Инженеринг барилга хангамж (ИБХ)-ийн гэрээний менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн дөрөв хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Энэтхэг Монголд гангийн үйлдвэр барих санал тавина
Энэтхэгийн гангийн салбарынхан одоогийн байдлаар Австралийн өндөр үнэтэй коксжих нүүрснээс хамааралтай байгаа юм. Тус улс Индонезээс мөн эрчим хүчний болон коксжих нүүрс авдаг боловч харилцагч улс нь эрдсийн түүхий эдийн экспортод 20 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн нь Энэтхэгт хүндхэн цохилт болсон билээ. Иймд тус улс Монголоос нүүрс авах сонирхол их байгаагаа илэрхийлж байна.
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ КОНЦЕССЫН ЭРХ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна.
Эрсдэлийн менежмент бол хөрөнгө босгох гол шалгуур
Монголын уул уурхай, даатгалын компаниудын мэргэжилтнүүд даатгалын зуучлал, эрсдэлийн менежментийн дэлхийн томоохон компани болох “MARSH”-ын зөвлөхүүдээс туршлага судаллаа. Эрсдэл хаа сайгүй “нуугдаж” байдаг. Ялангуяа уул уурхай бол хамгийн их эрсдэлтэй бизнес юм. Бизнесийн төсөлдөө санхүүжилт олох, бирж дээр хувьцаагаа зарахад тухайн компанийн эрсдэлийн менежмент хэр байгааг харгалзан үздгийг “MARSH”-ын зөвлөхүүд онцолсон.
Гадаад дахь хэлцлүүдээс татвар авахаар боллоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тус байнгын хорооноос УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Гончигдорж, С.Оюун, Д.Одхүү нарын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг томилогдон гурван ч удаа хуралдаж, хуулийн төсөл дээр ажилласан байна. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулжээ.
Замын шилдэг техник, технологиудыг танилцууллаа
Урин цагийг дагаад барилга, авто замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Энэ жил авто замын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхээр төлөвлөөд байгаа.
Уул уурхайн компаниуд “хүч түрэн” орж ирж байна
ТОП аж ахуйн нэгжүүдийн шагнал гардуулах ёслол Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Үндэсний танхимд / МҮХАҮТ/ өчигдөр боллоо. Уг арга хэмжээг МҮХАҮТанхим, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан юм.
Уул уурхайн салбарын ахмадууд зөвлөлдөнө
Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/, Ашигт малтмалын газар /АМГ/, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтран “Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 27-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах аж.
Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын туршлагатай танилцана
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн хүрээнд “Монголын уул уурхайн салбар дахь компанийн нийгмийн хариуцлага-Олон улсын ойлголтыг орон нутгийн нөхцөлд тохируулж хэрэгжүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Сайншандын аж үйлдвэрийн мастер судалгаа хойшиллоо
Сайншандын аж үйлдвэрийн мастер судалгааг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ-ын “Бэктэл” компани боловсруулж дуусна гэж мэдэгдээд байсан билээ. Энэхүү судалгааны дүнг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн сарын эхээр мэдээлэх байсан ч судалгааны дүгнэлт гарах хугацаа хоёр сараар хойшилжээ.
Рио Тинто: Монголын Засгийн газрын шийдвэрийг харж байна
Дэлхийн уул уурхайн гурав дахь томоохон компани Рио Тинто өчигдөр Айвенхоу Майнз-ын хэрэгжүүлж буй “Оaюутолгой” төслийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай 6 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг хариуцахаар гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүний тал хувийг буюу долоон хүнийг нь огцруулж оронд нь өөрийн компанийн зургаан төлөөллийг томилсон.
“Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор хуралдана
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор энэ оны тавдугаар сарын 9-10-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
ТОП-100 ТОП-150 болжээ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ Монгол улсын Засгийн газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан ТОП-100 хэмээн өргөмжилдөг уламжлалтай.
“Алдарт геологич” шагналыг академич О.Төмөртогоод олголоо
Геологийн мэргэжлийн холбоод буюу Монголын Өрөмдлөгийн, Геофизикчдийн, Үйлдвэрлэлийн Геологчдын, Геологийн холбоо хамтран энэ жилээс “Алдарт геологич”-ийг тодруулахаар тогтжээ. Монголын геологийн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа, академич О.Төмөртогоод “Алдарт геологич” одонг 10 сая төгрөг бүхий мөнгөн шагналын хамт гардуулах ёслол Геологи, эрдэс баялгийн хүрээлэн дээр боллоо.
Бетон зуурмагийн нэмэлтийн үйлдвэрийг танилцуулна
Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед барилгын чанарын асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа барилгын салбарт цутгамал төмөр каркасын технологи өргөн нэвтэрч байгаа бөгөөд барилгын даацын бетон болон төмөр бетон бүтээцийг чанартай, баталгаатай зуурмагаар үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа.
“Алдарт геологич”-ийг урамшуулна
Монголын Өрөмдлөгийн холбоо, Геофизикчдийн холбоо, Үйлдвэрлэлийн Геологчдын холбоо, Геологийн холбоо хамтран энэ жилээс “Алдарт геологич”-ийг тодруулахаар тогтжээ. Энэ сарын 11-нд Геологи, эрдэс баялгийн хүрээлэн дээр энэхүү хүндтэй шагналыг дагалдах 10 сая төгрөг бүхий мөнгөн шагналыг тус хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоод гардуулах аж.
“Жоншны олборлолт, өнөөгийн байдал” сэдвээр хуралдаж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Монголын жоншны үйлдвэрлэл, өнөө, ирээдүй, технологийн талаархи онол-практикийн бага хурал болж байна. 9-10-нд үргэлжлэх хурлыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, “Монголросцветмет” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.